АНУ Хойд Солонгос руу зорчихгүй байх хоригоо сунгалаа

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

АНУ Хойд Солонгос руу зорчихгүй байх хоригоо сунгалаа

Хоригийг нэг жилээр сунгажээ

АНУ Хойд Солонгос руу зорчихгүй байх хоригоо сунгалаа

АНУ-ын засаг захиргаа америк иргэдээ Хойд Солонгос руу аялж, зорчихгүй байх хориг  тавьснаас хойш  нэг жилийн нүүр үзжээ. Уг хориг наймдугаар сарын 31-нд дуусах ёстой ч тус улсын засаг захиргаанаас дахин сунгахаар болж 2019 оны наймдугаар сарын 31 хүртэл хойшлуулсан юм.

Трампын засаг захиргаа өнгөрсөн 2017 оны наймдугаар сарын 2-нд АНУ-ын иргэншилтэй, паспорт эзэмшдэг л бол Хойд Солонгос руу аялахыг хориглосон нэг жилийн хугацаатай хориг тавьж байсан юм.

2016 онд Хойд Солонгост аялж яваад зочид буудлаас улс төрийн суртал ухуулгын зурагт хуудас авч хилээр гаргахыг завдсан хэргээр баригдан хоригдсон америкийн коллежийн оюутан Отто Вомбиерт  15 жилийн хорих ял өгч хоригдож байх хугацаандаа харгис хэрцгийгээр эрүүдэн шүүгдэж тархины гэмтэлтэй болж нас барсан залуугийн явдлаас болж АНУ-ын талаас Хойд Солонгос руу аялж, зорчихгүй байх  хоригийг тавьж байсан юм.

Эх сурвалж: BBC 

Т.Мядаг 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж