ХХЗХ-ны урилгаар Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Монголд ирнэ | News.MN

ХХЗХ-ны урилгаар Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

ХХЗХ-ны урилгаар Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Монголд ирнэ

ХХЗХ-ны урилгаар Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Монголд ирнэ

Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлага 2018 оны гуравдугаар сард Испани улсын Барселон хотод болсон “Мобайл Ворлд конгресс” их хурлын үеэр Фэйсбүүк компанийн удирдлагуудтай уулзалт хийж урьсны үр дүнд тус компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид есдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд манай улсад ажиллахаар ирэх гэж байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Жеорж Чен – Хонг Конг, Тайван, Монгол улс болон Олон нийтийн бодлого хариуцсан захирал, Жефф Ву – Ази Номхон далайн бүсийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан нэгжийн захирал, Майкл Ай Юүн – Ази Номхон далайн бүсийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан менежер, Рой Тан – Улс төр, Засгийн газрын олон нийттэй харилцах менежер зэрэг хүмүүс багтаж байна. Фэйсбүүк компанийн төлөөлөгчид манай улсад ажиллах хугацаандаа Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатартай уулзаж, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай цахим орчин дах мэдээллийн аюулгүй байдал, бодлого зохицуулалтын талаар зөвлөлдөж хамтран ажиллах юм.

Мөн үүнээс гадна төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Фб 2018-08-31 202.126.89.67

Сонгуулийн луйвар хийхээр бэлтгэж байна.

Avatar

иргэн 2018-08-31 202.180.218.37

Ер нь зөвхөн фэйсбүүк ч биш, сошиал ертөнц гээд хууль зөрчсөн юу дуртайгаа бичиж, тавьж байдгийг зохицуулах хэрэгтэй, сошиал гээд тухайн улсын хуулийг зөрчөөд, бас татвар төлөхгүй байдгийг анхаарах цаг болсон

Avatar

Зочин 2018-08-31 202.9.43.184

ФБ-ээр дарга нарыг шүүмжлээд байна, хаагаад хориод өгөөч гэж л ярих гэж байгаа байж таарна. Даргын бөсг долоо-гчид өөр юм ярив л гэж.

Avatar

Зочин 2018-08-31 103.11.192.70

Хуурамч мэдээлэл, мэдээллийн нууцлал, элдэв халдлага зэргээс сэргийлж хамтран ажиллах нь зөв.
ХХЗХ браво!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж