Ньюс хөтөч: Багш нар ажил хаяхад зориулсан сургалт болно

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Багш нар ажил хаяхад зориулсан сургалт болно

Ньюс хөтөч: Багш нар ажил хаяхад зориулсан сургалт болно

ЦАГ АГААР 

Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • Багш нар 9 дүгээр сарын 3-наас ажил хаяхаар болжээ. Ажил хаяхад анхаарах асуудал, эрсдэл, бусад асуудлаар зөвлөгөө өгөх сургалт МҮЭ-ийн холбооны байранд болно. Холбоо барих:99027019, 88007709
09.20
  • МУИС-ийн шинэ номын сангийн 2 давхрын 202 тоотод ОУ-ын 11 дэх удаагийн "Хиагт ба хүрээг Европ, Азийн орнуудын нүдээр тольдохуй" сэдэвт симпозиум болно.

11.00

  • Талцал үзэн ядалт, өс хонзонгоор дүүрсэн энэ нийгмийг ээжүүд зогсоож чадна гэж ээжүүд үзжээ. Тиймээс хэсэг ээжүүд нэгдэн "Ээжүүдийн бослого-оюуны хувьсгал"-ыг эхлүүлсэн байна. Ингэхдээ тэд сенергетикийн шинжлэх ухаанд тулгуурлан оюун ухааны хувьсгал хийх ёстой гэж үзжээ. Энэ талаар Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 89982498

12.00

  • УИХ-ын гишүүн О.Содбилэгийн санаачлагаар GO HELP ОУ-ын Хүмүүнлэгийн байгууллагын дэмжлэг, тусламжтайгаар эмнэлгийн тусгай тоноглогдсон Түрэгний авто машин гардуулах ёслолын үйл ажиллагаа болно. Холбоо барих утас:99096685

14.00

  • Нийслэлийн засаг даргын ахалдаг Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 5 дахь хурал Хангарьд ордны 14 давхрын хурлын А танхимд болно. Холбоо барих утас: 99736124

15.00

  • Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд сүүний хөргөлтийн танк, цахилгаан саалтуурыг /хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа/ эрчимжсэн мал аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэдэд хүлээлгэн өгөх арга хэмжээ Гацуурт дахь Мал хамгаалах сангийн байранд болно. 13:30 цагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны гаднаас унаа хөдөлнө. Холбоо барих утас: 8001-9000

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж