Иосиф Кобзон 80 насандаа тэнгэрийн оронд заларчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Иосиф Кобзон 80 насандаа тэнгэрийн оронд заларчээ

Иосиф Кобзон 80 насандаа тэнгэрийн оронд заларчээ

ЗХУ-ын ардын жүжигчин Иосиф Кобзон 80 насандаа тэнгэрийн оронд заларлаа. Энэ мэдээллийг түүний садан төрлийн хүмүүс болон эхнэрийнх нь туслах баталгаажуулсан гэж “Говорит Москва” агентлаг мэдээлж байна.

Өмнө нь Лев Лещенко Иосиф Кобзоны биеийн байдал маш хүнд, эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар олон нийтэд мэдээлж байсан юм.

Кобзон нь 80 наслахдаа 50 гаруй цомог гаргаж, олон төрлийн фестиваль болон тэмцээний дээд шагналыг хүртэж байв. Урлагт хүчин зүтгэхийнхээ хажуугаар Кобзон улс төр, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байжээ.

Тэрээр 1989 онд ЗХУ-ын ардын гишүүн, 1990 онд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдож байв.

Мөн Кобзон энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Мовсар Бараев хэмээх террористтой хэлэлцээ хийхэд оролцож байсан удаатай. 2002 оны аравдугаар сарын 24-25 онд Иосиф Кобзон Дубровк дахь Театрын төвийг барьцаалсан террористуудтай хэлэлцээ хийж байсан билээ.

А.АНИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж