Даатгалын шимтгэлээ төлөөгүй бол дансыг нь царцаана

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Даатгалын шимтгэлээ төлөөгүй бол дансыг нь царцаана

Даатгалын шимтгэлээ төлөөгүй бол дансыг нь царцаана

ОХУ-ын Татварын алба даатгалын шимтгэлээ төлөөгүй аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн дансыг царцаах эрхтэй боллоо хэмээн РИА Новости мэдээллээ.

ОХУ-ын Татварын хуульд оруулсан өөрчлөлт энэ наймдугаар сарын 30-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байгаа бөгөөд эдгээр өөрчлөлтийн нэг нь энэ данс царцаах өөрчлөлт юм. Энэ өөрчлөлт гэхдээ хувь хүмүүст огт хамаарахгүй.

Даатгалын шимтгэлийг цуглуулах ажлыг 2017 он хүртэл Тэтгэврийн сан хариуцаж байсан бөгөөд 2017 оноос Холбооны Татварын алба хариуцаж байгаа юм. Холбооны Татварын алба энэ ажлыг авснаас хойш даатгалын шимтгэлийн санг 500 сая рублиэр нэмэгдүүлж чадсан юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж