Оросын хамгийн нөлөөтэй хүмүүсийг Forbes нэрлэв

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Оросын хамгийн нөлөөтэй хүмүүсийг Forbes нэрлэв

Оросын хамгийн нөлөөтэй хүмүүсийг Forbes нэрлэв

Forbes сэтгүүл Оросын хамгийн нөлөөтэй 100 хүний жагсаалтыг нийтэлжээ. Энэ жагсаалтад улстөрчид, бизнесмэнүүд, топ менежерүүд багтжээ.

Жагсаалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүлсэн байна. Эхний аравт Путинээс гадна "Сбербанк"-ийн тэргүүн Герман Греф, "Газпром" тэргүүн Алексей Миллер, "Роснефть"-ийн тэргүүн гүйцэтгэх захирал Игорь Сечин, Ерөнхий сайд Дмитрий Медведев, "Сургутнефтегаз"-ийн ерөнхий захирал Владимир Богданов, Төв Банкны тэргүүн Эльвира Набиуллина, ФСБ компанийн захирал Александр Бортников, РЖД компанийн ерөнхий захирал Олег Белозеров, "Лукойл"-ийн ерөнхийлөгч Вагит Алекперов нар багтжээ.

Хоёр дахь аравт Сангийн сайд Антон Силуанов, Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев, Москва хотын Захирагч Сергей Собянин, СК компанийн тэргүүн Александр Бастрыкин, "Ростех"-ийн ерөнхий захирал Сергей Чемезов, Михаил Фридман, Андрей Костин, Владимир Потанин, Алексей Мордашов, Леонид Михельсон нарын бизнесмэнүүд орсон байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 21-т жагссан бол, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу жагсаалтын 30-д бичигджээ.

Жагсаалтын сүүлийг ЛДПР намын тэргүүн Владимир Жириновский мушгижээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж