О.Баасанхүү гишүүнийг “зовоосоор”

Хуучирсан мэдээ: 2014.12.25-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү гишүүнийг “зовоосоор”

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа сайд болсон тул өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ингээд Байнгын хороог удирдах дараагийн даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг томилох асуудлыг өчигдөр хэлэлцсэн ч санал хоёронтоо тэнцсэнээр түр хойшлуулсан юм. Өнөөдөр уг асуудлыг хэлэлцэхээр болсон ч гишүүдийн ирц бүрдэхгүй, хүлээлт үүсгээд байна. Одоогийн байдлаар нэг л гишүүн хуралдаанд ороод ирвэл ирц 50 хувьд хүрч, хуралдаан эхлэх боломжтой юм. Эрхэм гишүүд суудлын томилгоо хийхдээ бөөнөөрөө орж ирээд суучихдаг жишиг энэ удаа эсрэгээрээ. Нэр дэвшигч О.Баасанхүүгийн хувьд Өргөдлийн байнгын хороогоор дамжуулан өргөдөл гомдлыг хянан шалгах системийг сайжруулахын төлөө ажиллахаа илэрхийлээд байгаа ч эрхэм гишүүд “бөөрөлхөж”, ялгавартай хандаж байна.

С.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж