Обамагын өргөн чөлөөнд тавтай морил

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Обамагын өргөн чөлөөнд тавтай морил

Обамагын өргөн чөлөөнд тавтай морил

АНУ-ын Лос Анжелес хотын захиргаа 44-дэх ерөнхийлөгч Барак Обамагын нэрээр гудамж нэрлэжээ. Урьд нь энэхүү гудамж Rodeo-гын зам нэртэй гудамж байсан аж.

“Бид Лос Анжелес хотын иргэд болон жуулчдад ерөнхийлөгч Барак Обамагын нэрийг дурсах боломж олгож байгаадаа тун баяртай байна” хэмээн Лос Анжелес хотын дарга Эрик Гарчетти жиргэжээ.

Ойролцоо орших Балдвин Хиллс гудамжид өнгөт арьстнууд голчлон амьдардаг бөгөөд зарим хүмүүс “Хар Беверли Хиллс” хэмээн нэрлэдэг аж.

АНУ-ын олон мужийн хотууд анхны африк-америк гаралтай ерөнхийлөгч Барак Обамаг хүндэтгэн түүний нэрээр гудамж болон сургуулийн нэр сольж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL
Г. МАНДАХ

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж