Улаанбаатарын захын хороод, зуслангийн бүсэд байрладаг малтай иргэдийг өнгөрсөн жилээс эхлэн нүүлгэж байгаа. Нүүлгэн шилжүүлэхээс өмнө Сүхбаатар дүүрэгт 189 өрхийн 3000 гаруй, Чингэлтэйд 50 өрхийн 1160 гаруй, Хан-Уул дүүрэгт 76 өрхийн 2400 гаруй, Сонгинохайрхан дүүрэгт 221 өрхийн 6000 гаруй, Баянзүрх дүүрэгт 83 өрхийн 3500 гаруй толгой мал байсан юм. Энэ сард төвийн таван дүүрэгт нүүлгэн шилжүүлэлт хийж, 619 өрхийн 16 мянган толгой малыг шилжүүлжээ. Ингэснээр малтай иргэдийг хотоос нүүлгэх ажил 97 хувьтай болж байгаа юм.
Түүнчлэн малтай иргэдийг 11 байршилд суурьшуулах боломжтой бөгөөд иргэд ихэвчлэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд шилжин суурьших хүсэлт ирүүлсэн байна. Мөн нүүхээс татгалзсан малтай иргэд байгаа бөгөөд нийслэлээс гаргасан уг шийдвэрийг эсэргүүцэн хүний эрх зөрчлөө гэх шалтгаанаар шүүхэд хандаж байгаа аж.
Иргэн 2018-08-30 103.10.22.92
66.181…..-ээ ! Зуслагд байгаа айлуудын үхэр чухам юу идэж зусдагийг мэднэ биздээ .Тараг сүү яахав эрүүл мэндээ бодсон нь өлзийтэй шүү.
Нийтийн эрх ашигийн төлөө авч байгаа арга хэмжээг эсэргүүцэж шүүхэд хандагчид бол өөрсдийгээ илчилж байгаа хэрэг
Зочин 2018-08-30 103.10.22.92
66.181…..-ээ ! Зуслагд байгаа айлуудын үхэр чухам юу идэж зусдагийг мэднэ биздээ .Тараг сүү яахав эрүүл мэндээ бодсон нь өлзийтэй шүү.
Нийтийн эрх ашигийн төлөө авч байгаа арга хэмжээг эсэргүүцэж шүүхэд хандагчид бол өөрсдийгээ илчилж байгаа хэрэг
Иргэн 2018-08-30 64.119.25.57
Хотод мал байлгаж хэрхэвч болохгүй.
Норов 2018-08-30 202.126.89.233
Малын гоц халдварт өвчнн гарч иргэд эрүүл мэндээрээ хохирч , татвар төлөгчдийн асар их мөнгөөр түүний голомтыг устгахад зарцуулж байгаа нь нэг хүний биш олон иргэдийн эрхийг зөрчиж байгааг ойлгох хэрэгтэй.
Зочин 2018-08-30 66.181.191.116
Зун лагерт сүү тараг байхгүй,хэцүү л байлаа
ddd 2018-08-30 203.217.139.234
Tegeed shulkhii baival taatai bna uu? Khui negdliin aj torloos kholdokh kheregtei shuu dee