Улаанбаатарын захын хороод, зуслангийн бүсэд байрладаг малтай иргэдийг өнгөрсөн жилээс эхлэн нүүлгэж байгаа. Нүүлгэн шилжүүлэхээс өмнө Сүхбаатар дүүрэгт 189 өрхийн 3000 гаруй, Чингэлтэйд 50 өрхийн 1160 гаруй, Хан-Уул дүүрэгт 76 өрхийн 2400 гаруй, Сонгинохайрхан дүүрэгт 221 өрхийн 6000 гаруй, Баянзүрх дүүрэгт 83 өрхийн 3500 гаруй толгой мал байсан юм. Энэ сард төвийн таван дүүрэгт нүүлгэн шилжүүлэлт хийж, 619 өрхийн 16 мянган толгой малыг шилжүүлжээ. Ингэснээр малтай иргэдийг хотоос нүүлгэх ажил 97 хувьтай болж байгаа юм.
Түүнчлэн малтай иргэдийг 11 байршилд суурьшуулах боломжтой бөгөөд иргэд ихэвчлэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд шилжин суурьших хүсэлт ирүүлсэн байна. Мөн нүүхээс татгалзсан малтай иргэд байгаа бөгөөд нийслэлээс гаргасан уг шийдвэрийг эсэргүүцэн хүний эрх зөрчлөө гэх шалтгаанаар шүүхэд хандаж байгаа аж.
Холбоотой мэдээ