С.Даваасүрэн ДБФ-д инновацийн асуудлаар илтгэл тавина | News.MN

С.Даваасүрэн ДБФ-д инновацийн асуудлаар илтгэл тавина

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

С.Даваасүрэн ДБФ-д инновацийн асуудлаар илтгэл тавина

С.Даваасүрэн ДБФ-д инновацийн асуудлаар илтгэл тавина

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН, Alliance for Financial Inclusion, AFI)-ийн Захирлуудын зөвлөлийн гишүүн, доктор С.Даваасүрэн ирэх долоо хоногт ОХУ-ын Сочи хотноо болох Дэлхийн Бодлогын Форум (ДБФ)-д инновацийн асуудлаарх нэгдсэн хуралдааныг удирдан явуулах урилга хүлээн авлаа. Мөн тэрээр “Санхүүгийн хүртээмжийн цар хүрээний инноваци” сэдэвт нэгдсэн хуралдааны үндсэн сэдвийн хүрээнд илтгэл тавих үүрэг хүлээж байна.

СХН-ийн 10 жилийн ойн хүрээнд “Инноваци, Хүртээмж, Нөлөөлөл” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа 10 дахь ДБФ-д 100 орчим улс орны санхүүгийн бодлого тодорхойлогч, зохицуулалт хэрэгжүүлэгч байгууллагын 600 гаруй төлөөлөл цуглана. Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо СХН-ийн удирдах бүтцэд бүс нутгийг төлөөлөн ажиллахаас гадна үйл ажиллагааны үндсэн бүтэц болох зургаан ажлын хэсэгт оролцдог. Тиймээс ДБФ-ын бүхий л үйл ажиллагаанд үүрэг хариуцлагатай оролцох шаардлагатай болж байна.

Нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн гишүүн, доктор С.Даваасүрэн форумын гол нэгдсэн хуралдааныг даргалахаас гадна бодлого тодорхойлох түвшний томоохон уулзалтуудад оролцоно. Тухайлбал, Захирлуудын зөвлөлийн болон Зүүн Европ болон Төв Азийн удирдлагуудын дугуй ширээний зөвлөлгөөн, Төр, хувийн хэвшлийн хамтарсан өндөр түвшний уулзалтад саналын эрхтэй оролцоно.

Эх сурвалж: СЗХ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2018-08-30 66.181.177.21

Мундаг эмэгтэй дээ

Avatar

Зочин 2018-08-30 66.181.177.21

Mundag emegtei

Avatar

Иргэн 2018-08-30 43.228.131.114

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хороонд очиж ажиллаад Даваасүрэн ажлаа хийж чадахгүй байна УИХ дээр хариуцлага тооцно гэсэн байна.

Avatar

Иргэн 2018-08-30 43.228.131.114

Энэ ажлаа мэддэгүй авгай огцороогүй байгаа юм уу. Төсвийн бараг хагас тэрбум төгрөгийг гишүүнчлэлийн хураамж гэж энэ байгууллагадаа төлөөд оронд нь 10 гаран удаа эдний санхүүжилтээр гадаадад зугаалснаас өөр юм хийсэнгүй дээ. Бас дээр төсвийн мөнгөөр

Avatar

пп 2018-08-30 202.21.106.150

Монголын их хатадын үргэлжлэл болсон доктор Даваасүрэн таниар бахархаж байна. Амжилт хүсье

Avatar

Irgen 2018-08-30 202.55.188.39

Delxiin bodlogiig Mongol xun todorxoiloltsoj bgaad bayarlaj baxarxaj bna

Avatar

Зочин 2018-08-30 202.131.234.234

Эрдэмтэн багш хүн арай өөр юмаа, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж Монголл дэлхийд таниулж байгаа багшдаа баях хүргэе, дэлхийн хүн болсон байна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж