Харуки Мураками 2018 оны Нобелийн шагналд нэр дэвшжээ | News.MN

Харуки Мураками 2018 оны Нобелийн шагналд нэр дэвшжээ

Харуки Мураками 2018 оны Нобелийн шагналд нэр дэвшжээ

Харуки Мураками 2018 оны Нобелийн шагналд нэр дэвшжээ

Японы алдарт зохиолч Харуки Мураками энэ жил албан ёсны Нобелийн шагнал авахааргүй болжээ. Гэхдээ түүнийг 2018 оны “албан бус” шагналд нэр дэвшүүлэхээр болсон байна.

Учир нь өнгөрсөн тавдугаар сард Шведийн академийн утга уран зохиолын шүүгчдийн хооронд болсон ёс бус бэлгийн хүчирхийллийн хэргээс болж энэ жилийн арга хэмжээг цуцалжээ. Энэ дуулиантай холбоотойгоор хуучин академийн үйл ажиллагаа түр хугацаанд зогсоосон байна. Гэхдээ шинээр ашгын бус сан байгуулж "Шинэ Академи" нэрийн дор энэ жилийн Нобелийн утга уран зохиолын шагналыг гардуулахаар болжээ.

Харин 2018 болон 2019 оны Нобелийн утга уран зохиолын төрөлд шагнагдах зохиолчдыг ирэх жил албан ёсоор зарлахаар товлосон байна.

2018 оны Нобелийн утга уран зохиолын төрөлд нэр дэвшсэн 47 зохиолчдоос зөвхөн дөрвөн зохиолч тунаж үлдсэн нь Нейл Гайман, Ким Туй, Марисе Конде болон Харуки Мураками нар юм. Шинэ академи ялагчдыг 2018 оны аравдугаар сарын 12-нд зарлаж, харин шагнал гардуулах ёслолыг арванхоёрдугаар сарын 9-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ арга хэмжээний дараагаар ирэх арванхоёрдугаар сард "Шинэ академи"-ийг татан буулгах юм байна.

Харуки Мураками нь Нобелийн шагналд удаа дараа нэр дэвшиж байсан боловч авч чаддаггүй байжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASAHI
Г. МАНДАХ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ner 2018-08-30 182.160.34.75

yamar ineedtei yum shyygchid ni hoorondoo шүүгчдийн хооронд болсон ёс бус бэлгийн хүчирхийллийн хэргээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж