Вибрио вирусээс болж найман хүн нас баржээ | News.MN

Вибрио вирусээс болж найман хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Вибрио вирусээс болж найман хүн нас баржээ

Вибрио вирусээс болж найман хүн нас баржээ

Энэ жил далайн гаралтай амьтнаас халдварладаг вибрио вирусын улмаас Өмнөд Солонгос улсад найман хүн нас барж, 28 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

Вибрио цусан халдварыг үүсгэгч вирус нь далайд амьдрагч төрөл бүрийн загас, далайн амьтад болон далайн усанд амьдарч загас, хясаа, нялцгай биетнийг түүхийгээр идэх ба биедээ ямар нэгэн шархтай тэр нь эдгээгүй тохиолдолд далайн усанд орвол халдвар авах магадлалтай тул ялангуяа 6-10 сард болгоомжлох шаардлагатай гэж Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамнаас анхааруулжээ

Далайн эргийн усанд амьдардаг нялцгай биетнүүдээс халдварладаг тус вирус нь найм болон есдүгээр сард идэвхждэг гэжээ.

Далайн амьтад болох загас, хясаа, нялцгай биетнүүдийг түүхийгээр нь идсэнээс болж халдварлагдаг тус вирус нь хүний дархлааны систем болон элгэнд муугаар нөлөөлдөг байна.

Тус халдварын шинж тэмдэг нь халуурах, даралт буурах, бөөлжих, гүйлгэх зэргээр илэрч халуурснаас хойш 36 цаг орчим өнгөрвөл арьс хатуурч шархлаа сорви үүсдэг  байна.

Эх сурвалж: Koreatimes 

Т.Мядаг 

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АМИТАБА ШИГ 2018-08-30 66.181.186.17

ЯАЖ БИ АМИТАБА ШИГ 76Д ЭНЭ ВИРУСЫГ ЗООХОВ?

Avatar

Зочин 2018-08-30 66.181.186.17

ЯАЖ БИ АМИТАБА ШИГ 76Д ЭНЭ ВИРУСЫГ ЗООХОВ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж