Хан-Уул дүүрэгт кран нурж, хүний амь эрсэдлээ | News.MN

Хан-Уул дүүрэгт кран нурж, хүний амь эрсэдлээ

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүрэгт кран нурж, хүний амь эрсэдлээ

Голомт банк болон Японы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Монгол улсын хэмжээнд агаарын бохирдлыг багасгах, байгаль орчинд ээлтэй бизнесийн шийдлийг дэмжих, улмаар нийгмийн хариуцлага бүхий бизнес эрхлэгчдийг төлөвшүүлэх зорилготой.

Хан-Уул дүүргийн аравдугаар хороонд контейнерт хураалттай байсан кран нурж, доор нь явсан хүн амь эрсэдсэн хэргийг Цагдаагийн газраас шалгаж байна.

Ойр орчимд нь байсан иргэдийн ярьж байгаагаар Буянт-Ухаа хороолол орчимд энэ хэрэг болсон аж. Цагдаагийн байгууллагаас тодруулахад "хэргийг яг одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж  байна. Хэргийн газар цагдаагийн алба хаагчид үзлэг, хэмжилт хийж байгаа” гэсэн хариултыг хэлсэн юм. Бид энэ хэргийг эргэн мэдээлэх болно.

Э.АРИУН 

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-30 66.181.186.17

өлөн ЗГ өлөн дарга нар буруутай:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж