Хан-Уул дүүргийн аравдугаар хороонд контейнерт хураалттай байсан кран нурж, доор нь явсан хүн амь эрсэдсэн хэргийг Цагдаагийн газраас шалгаж байна.
Ойр орчимд нь байсан иргэдийн ярьж байгаагаар Буянт-Ухаа хороолол орчимд энэ хэрэг болсон аж. Цагдаагийн байгууллагаас тодруулахад "хэргийг яг одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна. Хэргийн газар цагдаагийн алба хаагчид үзлэг, хэмжилт хийж байгаа” гэсэн хариултыг хэлсэн юм. Бид энэ хэргийг эргэн мэдээлэх болно.
Э.АРИУН