“Хамгаалах бүс, малгайн хэрэглээг хэвшүүлэх” сургалтанд хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

“Хамгаалах бүс, малгайн хэрэглээг хэвшүүлэх” сургалтанд хамрагдлаа

“Хамгаалах бүс, малгайн хэрэглээг хэвшүүлэх” сургалтанд хамрагдлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ЦЕГ-ын Замын цагдаагийн алба хамтран “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Тус төслийн хүрээнд "Vital strategies" байгууллагын олон улсын зөвлөх манай улсад хүрэлцэн ирж, энэ сарын 28-нд Замын цагдаагийн албаны удирдах албан тушаалтнуудыг хамруулсан сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтанд Замын цагдаагийн албаны 30 гаруй хүн хамрагдсан бөгөөд хамгаалах бүс, малгайн хэрэглээг хэрхэн хэвшүүлэх, олон нийтэд хэрэгцээтэй мэдээлэл сурталчилгааг хэрхэн зохион байгуулах зэрэг олон талын мэдлэгийг олгосон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын элч, Нью-Йорк хотын Захирагч асан Майкл Блүүмбергийн санаачлагаар дэлхийн хотууд анх 2017 оны тавдугаар сард “Эрүүл хотуудын түншлэл”-д нэгдсэн байдаг. Тиймээс халдварт бус өвчин, осол гэмтлийг бууруулах зорилгоор нэгдэн энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Төсөл хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан иргэдийн дунд хийсэн судалгаагаар зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч болон зорчигчдын 93.8 хувь нь хамгаалах бүсээ бүсэлдэг байна. Урд суудалд сууж буй зорчигчдын 73 хувь нь хамгаалах бүс бүсэлдэг бол, тээврийн хэрэгслийн арын суудалд суудаг зорчигчдын  82-87 хувь нь бүс бүсэлдэггүй гэж судалгаа гарчээ.

Манай улсад сүүлийн 10 жилийн байдлаар зам тээврийн осол 6.6 дахин өссөн бөгөөд нийт дуудлагын 94.4 хувь нийслэл хотод, 5.6 хувь нь орон нутагт бүртгэгджээ.Авто машин 100км/цаг хурдтай явж байгаа нөхцөлд зорчигч хамгаалалтын бүсээ зүүсэн бол амь нас бүрэн аврагдах боломжтой юм.

Тэгвэл манай улсад орон нутгийн замд 80 км/цаг хурдтай явахыг зөвшөөрдөг. Тиймээс иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын бүсийг хэрэглэж хэвшүүлэх нь энэхүү төслийн гол зорилго юм байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж