Физикийн шинжлэх ухаан хэрэггүй юу?

Хуучирсан мэдээ: 2014.12.25-нд нийтлэгдсэн

Физикийн шинжлэх ухаан хэрэггүй юу?

Шийдлийн Засгийн газар тулгуур шинжлэх ухааны хүрээлэнгүүдээ их сургуулиудтай нэгтгэх шийдвэр гаргахаар ажиллаж эхэлсэн байна.

Ингэснээр физикийн бие даасан нэгж ч үгүй их сургуульд, үндэсний хэмжээний хүрээлэнг мэдүүлж, санхүүжилт, боловсон хүчнийг хумиснаар Монгол улсад физикийн шинжлэх ухаан байхгүй болж, хуурамч шинжлэх ухаан, мөнхийн хөдөлгүүр, хоосон энергээр эдийн засгийг удирдан мөнгө угаасан хяналтгүй. зэрлэг төрийн капитализм бий болох нөхцөлийг бүрдүүлж байна гэж Физик, техникийн хүрээлэнгийн хамт олон үзэж байгаа аж.

Физикийн бие даасан сургуулиудыг МУИС, ШУТИС-д урьд нь бас устгаж бусад сургуулиудтай нэгтгэж байсан юм.

М.САРУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж