Сэтгэцийн өвчтэй хүү нь эхийнхээ аминд хүрсэн хэрэг гарчээ | News.MN

Сэтгэцийн өвчтэй хүү нь эхийнхээ аминд хүрсэн хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Сэтгэцийн өвчтэй хүү нь эхийнхээ аминд хүрсэн хэрэг гарчээ

Сэтгэцийн өвчтэй хүү нь эхийнхээ аминд хүрсэн хэрэг гарчээ

Баянзүрх дүүргийн 23-р хороонд төрсөн эхийнхээ аминд хүрсэн жигшүүрт хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр оройн 22.00 цагийн орчимд тус дүүргийн 23-р хороонд хүн нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу хэргийн газарт очиход 81 настай эмэгтэй Ц гэгч нь гаднын нөлөөтэй нас барсан байжээ.

Цагдаагийн алба хаагчид хэргийг шалгахад талийгаачийн төрсөн хүү болох сэтгэцийн өвчтэй эрэгтэй, 51 настай Э гэгч нь эхийнхээ толгойг төмрөөр цохиж амь насыг нь хохироосон нь урьдчилсан байдлаар тогтоосон байна.

Албан бус судалгаагаар Монгол Улсад 50 гаруй мянган сэтгэцийн өөрчлөлттэй хүн байдаг бөгөөд сүүлийн үед сэтгэцийн өвчтэй хүмүүс хүүхэд хулгайлах, хүний амь нас хохироох гэх мэт ноцтой гэмт хэрэг үйлдэж байх тул эрүүл мэндийн байгууллагын зүгээс хяналтанд байдаг хүмүүсийг нийгэмд хортой үйлдэл хийхээс урьдчилан сэргийлж, эмчилгээ сувилгаанд хамруулах шаардлагатай байгааг дээрх сэтгэл эмзэглэм хэргүүд харуулж байна. Хэргийг одоогоор тус дүүргийн цагдаагийн III хэлтэст шалгаж байгаа аж.

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-30 66.181.160.17

Үйлийн үр гээч юм тохиолдож дээ.

Avatar

zochin 2018-08-30 138.68.246.25

autobusnii buudal deer tiim hund zoduulah shahsan. shuud l tsohiod awdiin bn lee. ar Ger n chgesen anhaarch baimaar um. nastai huntei uldeejbolohgui shvv dee

Avatar

Зочин 2018-08-30 202.21.106.152

Сэтгэцийн өвчтэй хүнийг ар гэр нь зөвшөөрвөл нийгмээс тусгаарлах хууль байдаг уу.

Avatar

монгол 2018-08-30 202.55.188.44

нийгмээс тусгаарлах хуультай биздээв СэтгЮЮлч минь дээ хууль эрх зЮйгээ мэдэж нийтлэлээ гаргаарай

Avatar

Ìîíãîë 2018-08-30 202.55.188.44

iim humuusiig niigmees tusgaarlah huuitai bizdee

Avatar

Зочин 2018-08-30 202.179.18.61

сэтгэцийн эрүүл мэндийн төвийн дарга насанцэнгэл гэж захирлыг солих цаг болжээ удаа дараа хариуцлагагүй үйлдэл гарч байна

Avatar

иргэн 2018-08-30 64.119.23.128

Ийм нийгэмд аюултай амьтадыг эртхэн устгаж бай нь чухал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж