Сэтгэцийн өвчтэй хүү нь эхийнхээ аминд хүрсэн хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Сэтгэцийн өвчтэй хүү нь эхийнхээ аминд хүрсэн хэрэг гарчээ

Сэтгэцийн өвчтэй хүү нь эхийнхээ аминд хүрсэн хэрэг гарчээ

Баянзүрх дүүргийн 23-р хороонд төрсөн эхийнхээ аминд хүрсэн жигшүүрт хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр оройн 22.00 цагийн орчимд тус дүүргийн 23-р хороонд хүн нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу хэргийн газарт очиход 81 настай эмэгтэй Ц гэгч нь гаднын нөлөөтэй нас барсан байжээ.

Цагдаагийн алба хаагчид хэргийг шалгахад талийгаачийн төрсөн хүү болох сэтгэцийн өвчтэй эрэгтэй, 51 настай Э гэгч нь эхийнхээ толгойг төмрөөр цохиж амь насыг нь хохироосон нь урьдчилсан байдлаар тогтоосон байна.

Албан бус судалгаагаар Монгол Улсад 50 гаруй мянган сэтгэцийн өөрчлөлттэй хүн байдаг бөгөөд сүүлийн үед сэтгэцийн өвчтэй хүмүүс хүүхэд хулгайлах, хүний амь нас хохироох гэх мэт ноцтой гэмт хэрэг үйлдэж байх тул эрүүл мэндийн байгууллагын зүгээс хяналтанд байдаг хүмүүсийг нийгэмд хортой үйлдэл хийхээс урьдчилан сэргийлж, эмчилгээ сувилгаанд хамруулах шаардлагатай байгааг дээрх сэтгэл эмзэглэм хэргүүд харуулж байна. Хэргийг одоогоор тус дүүргийн цагдаагийн III хэлтэст шалгаж байгаа аж.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж