Үндэсний статистикийн алба “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнууллаа

Хуучирсан мэдээ: 2014.12.25-нд нийтлэгдсэн

Үндэсний статистикийн алба “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнууллаа

Өнө эртнээс түүхийн улбаатай монголын статистикийн алба нь Улсын анхдугаар үндсэн хуульд “Улсын аливаа тоо бүртгэх явдлыг тогтоох”-ыг хуульчилснаар 1924 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тэр үеийн Дотоод яаманд тоо бүртгэлийн хэлтсийг анх байгуулснаар орчин цагийн статистикийн албаны үндэс суурь тавигдаж, 2014 онд 90 дэх жилтэйгээ золголоо.

Үндэсний статистикийн алба нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй арга аргачлалаар статистикийн тоо, мэдээллийг нэгтгэн гаргаж, тооллого, судалгааг мэргэжлийн түвшинд явуулдаг бөгөөд Ази, номхон далайн орнуудын статистикийн байгууллагуудын дунд нэр хүндтэй мэргэшсэн алба болж өссөн нөр их ажлын амжилт, ололтыг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсад статистикийн  алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Үндэсний Статистикийн албыг Монгол Улсын төрийн дээд шагнал ”ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”- гоор шагналаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж