Л.Банзрагчийн менежмент

Хуучирсан мэдээ: 2014.12.25-нд нийтлэгдсэн

Л.Банзрагчийн менежмент

Нийтийн дуу уналтад ороод байгааг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийг зарим хүн хотжиж байгаатай холбон тайлбарладаг. Цагтаа таван өдөр дараалан тоглосон ч үзэгчдээр дүүрэн байдаг байсан нийтийн дуучид өдгөө ганц өдөр тоглох болсон ч заал нь хоосон шахуу болсон нь худлаа биш. Гэхдээ менежмент сайтай нийтийн зарим дуучны хувьд  өөрийн фенүүдээ “алдчихаагүй” байгаа. Тэдний нэг нь Л.Банзрагч юм.

Тэрбээр сүүлийн жилүүдэд дуучин Д.Бурмаа, А.Мөнхбат нартай хамтран 2012 оноос жил бүр “Алтан үеийн аялгуу үргэлжилсээр”, “Үргэлжлэл”, “Миний ардын сэтгэл цагаан” зэрэг тоглолтуудыг хийсэн. Мөн  өнгөрсөн долдугаар сард АНУ-д тоглон тэнд ажиллаж амьдардаг монголчууддаа дуун хадаг өргөөд ирсэн юм. Энэ бүхэн нь Л.Банзрагчийн хувийн зохион байгуулалт, менежменттэй холбоотой гэх хүмүүс ч байна.

Л.Банзрагч, Д.Бурмаа, А.Мөнхбат нар ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг болон хэд хэдэн хошуугаар явж “Миний ардын сэтгэл цагаан” тоглолтоо сонирхуулжээ. Өвөрмонголчууд тэднийг ихэд талархан хүлээж авсан гэх.

Түүнчлэн тэд  ирэх дөрөвдүгээр сараас Англи, Герман, Швейцарь орнуудыг зорихоор болжээ. Тодруулбал дээрх улсуудад ажиллаж амьдарч байгаа монголчуудаас тэднийг ирж тоглохыг урьсан сурагтай. 

Б.ХУЛАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж