С.Жавхлан Сү.Батболдыг АТГ-т өглөө

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

С.Жавхлан Сү.Батболдыг АТГ-т өглөө

С.Жавхлан Сү.Батболдыг АТГ-т өглөө

УИХ-ын гишүүн С.Жавхлангийн зүгээс УИХ-ын гишүүн Сү.Батболдыг Авлигатай тэмцэх газар шалгуулах хүсэлт өгч байгаа талаар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр “Сү.Батболд гишүүнтэй хамаарал бүхий "Тэнгис" кино театр, "Алтай" констракшин, "Алтай" групп,"Алтай гацуурт", "Ар үр Алтай", "Алтай нутгийн хүчтэн" ХХК, "Алтай" холдинг групп, "Алтай кашмир", "Чингис хаан" цогцолбор, "Чингис" зочид буудал, "Скай" их дэлгүүр, "Стар" телевиз, "Скай" трейдинг, "Скайтел" групп, "Скайтел" ХХК, "Скай медиа" корпораци, "Скай нет", "И-Март", "Бороо гоулд" зэрэг маш олон байгууллага байна. Тиймээс нэг хүний эрх мэдэлд яагаад ийм олон компани байна, ямар арга замаар хаанаас ямар эх үүсвэрээр дээрх хөрөнгийг бий болгосон талаарх тайлан тайлбарыг ирүүлэхийг хүсч байна” гэв. Үүнээс гадна Сү.Батболд гишүүний хамаарал бүхий компани, хөрөнгийн талаарх мэдээлэл нээлттэй өгөхийг хүссэн талаараа онцлов.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж