Хүүхдүүдэд энергийн ундаа худалдан борлуулахыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдэд энергийн ундаа худалдан борлуулахыг хориглоно

Хүүхдүүдэд энергийн ундаа худалдан борлуулахыг хориглоно

Их Британийн Засгийн газар Red Bull, Monster зэрэг энергийн ундаа хүүхдүүдэд худалдан борлуулахгүй талаар хэлэлцэж байгаа аж. Эрх баригчдын үзэж байгаагаар, эдгээр ундаа сахар болон кафейны агууламж өндөр байгаа нь хүүхэд, залуучуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд тодорхойлсон байна.

Их Британийн эрх баригчид энэхүү хоригийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байгаа бөгөөд насны хязгаарлалт заахаар зэхэж байгаа аж.

“Энергийн ундааг бусад ундаатай харьцуулахад харьцангуй хямд үнээр зарагддаг” хэмээн Ерөнхий сайд Тереза Мей Засгийн газраас хэрэгжүүлж буй хүүхдийн хэт таргалалтыг бууруулах хөтөлбөртэй уялдуулж хязгаарлах талаар санаачилсан байна. Учир нь өндөр кафейны агууламжтай эдгээр ундаа хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Толгой өвдөх,  гэдэс өвдөх, нойргүйдэл зэрэг шинж тэмдгүүд энергийн ундаа тогтмол хэрэглэдэг хүүхдүүдэд илэрч байгааг тогтоожээ.

250 мл Red Bull ундаанд 80 мг кафейн агуулагддаг нь нэг аяга кофетой тэнцдэг байна. Энэ нь даруй Кока-Кола ундаанаас гурав дахин их гэсэн үг. Харин Monster энергийн ундаанууд нь 500 мл савлагаатайгаар зарагддаг бөгөөд 160 мг-ын кафейн агуулдаг аж.

Харин сахрын агууламжийн хувьд энергийн ундаа нь бусад ундаанаас даруй 60 хувиар илүү байдаг нь хэт таргалалтын шалтгаан болж байгааг тодорхойлжээ.

“Хүүхдүүд эдгээр ундаагаар өглөөний цайгаа орлох болсон нь сурган хүмүүжүүлэгчдэд хүндрэл учруулж байна. Яагаад гэвэл орц найрлагад нь сэтгэцэд нөлөөлөх зүйл орсон байдаг” хэмээн тус шийдвэрийг дэмжиж байгаа мэргэжлийн тогооч болон эрүүл хооллолтын зөвлөх Жамие Оливер ярьсан.

Red Bull, Relentless, Monster, Rockstar зэрэг энергийн ундаа нь алдартай байдгаас гадна насанд хүрэгчидтэй харьцуулбал эдгээр ундааг хүүхдүүд болон өсвөр насныхан илүүтэйгээр уудаг болохыг судалгаагаар тогтоосон байна. Мөн Европын хоол хүнсний аюулгүй байдлыг хангах байгууллагаас 10-16 настай хүүхдүүд энергийн ундааг өдөрт тогтмол хэрэглэгдэг гэсэн тоо баримт бүртгэгдсэн. Мөн 3-10 настай хүүхдүүд хэрэглэдэг талаар судалгаанд дурджээ.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж