УИХ-ын чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудын асуудлаар гишүүд саналаа хэлж дууссанаар түр завсарлав. Гишүүд зохицуулах хорооны гишүүдэд ажлаа хариуцлагатай хийхийг анхааруулж, улс төрийн байгууллага шиг биш мэргэжлийн түвшинд ажиллахыг зөвлөж байв. Мөн халаа сэлгээг улс төрийн шийдвэр юм биш биз гэх хардах гишүүд ч цөөнгүй байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан О.Баасанхүү “ажлаа өгч байгаа хүмүүс чуулганд орж ирээд юу хийснээ хэлэх хэрэгтэй шүү дээ. Томилогдох үедээ бүгд орж ирээд, чөлөөлөгдөх болохоороо яагаад байгаа нь ч мэдэгдэхгүй алга болчих юм” хэмээн шүүмжилсэн юм.
Үдээс хойшхи чуулганы хуралдаан Санхүүгийн зохицуулах хорооны даргаар З.Нарантуяаг томилох, хорооны орон тооны гишүүнд Х.Бум-Эрдэнийг, Э.Батболд, Д.Ганбат, Ж.Цэдэнрагчааг томилох тухай санал хураалтаар эхэлнэ.
Холбоотой мэдээллийг ЭНД-ээс үзнэ үү.
Б.ЭНХ