Adidas компани Originals Falcon Dorf пүүзээ гаргалаа

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Adidas компани Originals Falcon Dorf пүүзээ гаргалаа

Энэ удаад тус брендийн нүүр царайгаар Kайли Женнер ажиллажээ

Adidas компани Originals Falcon Dorf  пүүзээ гаргалаа

Кардашиан гэр бүлийн отгон дүү, Kylie cosmetics нүүр будгийн брендийн үүсгэн байгуулагч Форбес сэтгүүлийн хамгийн залуу тэрбумтнаар нэрлэгдсэн Кайли Женнер Adidas брендтэй хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ. Puma брендтэй хийсэн гэрээ нь дуусгавар болж одоо төрсөн эгч Кендалл Женнер, хүргэн ах реппер Канье Вест нартайгаа хамтран тус брендийн нүүр царайгаар ажиллажээ.

Adidas компанийн пүүзний цоо шинэ загвар биш ч эрэлт өндөр байна гэж үзэж байна гэж үзэж байгаа юм. Originals Falcon Dorf загвар нь 1997 онд анх худалдаанд гарч байсан бөгөөд тухайн үедээ хамгийн эрэлттэй пүүз байв. 90-ээд оны загварыг эргэн сануулсан тус загвар нь энэ удаад ч мөн эрэлттэй байх нь дамжиггүй аж.  Учир нь ‘’аавын жинс’’, ‘’аавын пүүз’’ тренд гарч эхэлсэнтэй холбоотойгоор эргэн моданд орох төлөвтэй байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж