Үндэсний бөх тайлбарлагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэн тэднийг харилцан туршлага солилцуулах, Бөх тайлбарлагчдын авъяас, ур чадварыг олон нийтэд сурталчилах, Өсвөр насны хүүхдүүдэд үндэсний бөхийн түүх соёл, ёс жаягийг таниулж бөх тайлбарлагчдын залгамж халааг төрүүлэх зорилготой үндэсний бөх тайлбарлагчдын уралдаан 12-р сарын 17, 18-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо болж өндөрлөлөө. Тэмцээн үндэсний бөхийн түүх ёс жаягийн талаарх асуулт хариулт, хоолойн өнгө шалгаж текст уншуулах, барилдаан тайлбарлуулах, үндэсний бөхийн мэхний мэдлэгийг шалгах, цол дуудах, авъяас гэсэн 6 шалгуур үзүүлэлтээр явагдав. Тэмцээнд 15 аймгийн 30 тайлбарлагч оролцсоноос Сэлэнгэ аймгийн харьяат аймгийн ахлах тайлбарлагч Баярсайхан түрүүлж, мөн Сэлэнгэ аймгийн ахлах тайлбарлагч Баярсүрэн удаалжээ.
1. Баярсайхан – Сэлэнгэ
2. Баярсүрэн – Сэлэнгэ
3. Лутсайхан – Хөвсгөл
4. П.Сандагдорж – Булган
5. Ууганбаяр – Дорноговь
6. Баянбаатар – Дундговь
7. Д.Дамдиндорж – Булган
8. Г.Мөнхсүх – Баянхонгор
9. Д.Пүрэвдорж – Увс
Тусгай шагнал: ӨМӨЗО-ны Цэцэнтунгалаг, Хэнтийн Ганцоож, Дорноговийн Энхжаргал, Өвөрхангайн Батбилэг нар хүртэв.
Эх сурвалж: http://undesniibukh.mn