Тавантолгойг Хонконгийн бирж рүү гаргахаар судалж байна | News.MN

Тавантолгойг Хонконгийн бирж рүү гаргахаар судалж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Тавантолгойг Хонконгийн бирж рүү гаргахаар судалж байна

Тавантолгойг Хонконгийн бирж рүү гаргахаар судалж байна

Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг ч дэмжсэн юм. Одоогоор IPO босгох бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд 2018 оны сүүл гэхэд УИХ-д танилцуулна гэдгээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдэгдсэн. Мөн IPO-г худалдаалах хөрөнгийн биржийг хараахан сонгоогүй байгаа бөгөөд Хонконгийн хөрөнгийн биржийг судалж байгаа талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг илэрхийлсэн билээ.

Гэвч энэ компанийн 30 хувийг гадаадын зах зээлд худалдаалахын тулд маш олон асуудлыг шийдэх шаардлага үүсээд байгаагийн нэг нь компанийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудал юм. Тиймээс хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ирэх сард товлон хуралдуулахаар төлөвлөөд байна.

Т.НОМИН

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-30 202.70.34.130

IPO хийж олон улсын зах зээлд гаргана гэхээр компанийн засаглал муу, төрийн оролцоо их тул жирийн ашиг харж буй хөрөнгө оруулагч авахгүй. ЗӨвхөн стратеги далд санаа агуул буй хүн л авна. Жишээ хятадын засгийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж