Тавантолгойг Хонконгийн бирж рүү гаргахаар судалж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Тавантолгойг Хонконгийн бирж рүү гаргахаар судалж байна

Тавантолгойг Хонконгийн бирж рүү гаргахаар судалж байна

Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг ч дэмжсэн юм. Одоогоор IPO босгох бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд 2018 оны сүүл гэхэд УИХ-д танилцуулна гэдгээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдэгдсэн. Мөн IPO-г худалдаалах хөрөнгийн биржийг хараахан сонгоогүй байгаа бөгөөд Хонконгийн хөрөнгийн биржийг судалж байгаа талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг илэрхийлсэн билээ.

Гэвч энэ компанийн 30 хувийг гадаадын зах зээлд худалдаалахын тулд маш олон асуудлыг шийдэх шаардлага үүсээд байгаагийн нэг нь компанийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудал юм. Тиймээс хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ирэх сард товлон хуралдуулахаар төлөвлөөд байна.

Т.НОМИН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж