Дорноговь аймгийн Хатанбулаг суманд өчигдөр /2018.08.29/ гурван иргэн антифризийн шингэн уусны улмаас хордож хоёр нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, шингэнд хордсон гурван иргэн өчигдөр оройн 20.00 цагийн орчимд сумын эмнэлэгт хүргэгдэж нэг нь өнгөрсөн шөнө, нөгөө нь өнөөдөр өглөө нас барж, гурав дахь иргэнд хордлого тайлах эмчилгээ хийж байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр антифризийн шингэн уусан залуус 30-33 насны иргэд байсан бөгөөд тус суманд уурхайн засварчнаар ажилладаг байжээ.
Мөн хэрэг гарах үед тэднийг согтууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг шинжилгээгээр тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Одоогоор уг хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж буй юм.
Э.АРИУН
Холбоотой мэдээ