Хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсэн нь “Дисковер Монголиа”-аас харагдаж байна | News.MN

Хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсэн нь “Дисковер Монголиа”-аас харагдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсэн нь “Дисковер Монголиа”-аас харагдаж байна

“Кинкора коппер” компанийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Сэм Спрингтэй ярилцлаа.


-Хайгуулын салбар дахь цөөхөн том хөрөнгө оруулагчийн хувьд танаас онцолж асуух нэг асуулт байна. Ирэх долоо хоногт болох “Дисковер Монголиа”  бизнесийн чуулга уулзалтаас юу хүлээж байна вэ?

– Энэхүү дээд хэмжээний уулзалтыг би  голлох хувийн хэвшлийн компаниуд болон яам, Засгийн газрын агентлагуудын хувьд Монголд жил бүр явагддаг хайгуул, уул уурхайн салбарыг  таниулах той үйл явдал гэж хардаг.Чуулганы үеэр дотоод, гадаадын  хөрөнгө оруулагчид, оролцогч талуудад  өнөөдрийн болон хүлээгдэж буй үйл ажиллагаа, хөгжилтэй холбоотой үнэ цэнэтэй мэдээлэл, ойлголтыг олж авах боломж бүрддэг. Энэ жилийн тухайд, үзэсгэлэнд оролцох компаниудын тоо нэмэгдсэнээс гадна, хурлын хэв маяг, агуулгад хэд хэдэн шинэ, өвөрмөц санаа оруулсанд олзуурхаж байна.  Нэгдүгээрт хувийн хэвшил, Засгийн газар хооронд энэ жил анх удаа хөрөнгө оруулалт, татвар, хууль, эрх зүй, олон нийт ба усны хэрэглээ зэрэг чухал сэдвүүдийг хамарсан идэвхтэй хэлэлцүүлгийг санаачилж чуулганы өмнөх цуврал семинаруудыг зохион байгуулж байна. Энэ семинаруудыг олон улсын зах зээл дэх Монгол улсын профайлыг сайжруулах, сурталчлах зорилгоор боловсруулсан байна. Семинараас  гарсан үр дүн, гол дүгнэлтүүдийг чуулганы үеэр толилуулж, хэлэлцэхээр болжээ.  Хоёрдугаарт, ивээн тэтгэгч компаниудын санаачилсан, тухайн нэг төслийг онцолсон төрөл бүрийн сайтын айлчлалууд зохиогдох юм байна. Эдгээр нь Монгол дахь хайгуул хийгдээгүй олон тооны ашигт малтмалын бүсийн геологийн өвөрмөц боломжийг олж харж, үнэлэхэд олон улсын хөрөнгө оруулагчдад ихээхэн түлхэц болно. Засгийн газрын оролцоотойгоор, УУХҮЯ, МБЗ, МҮУУА болон төрөл бүрийн хувийн хэвшлийн ивээн тэтгэгчид энэ чуулга уулзалтын ард сууж байна. Аль хэдийн хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж буй нь ажиглагдаж байна.

МОНГОЛД ХАЙГУУЛЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ОЛОН СОРИЛТ ТУЛГАРДАГ

Та “Дисковер Монголиа бизнесийн чуулга уулзалтын үеэр “Уул уурхайн салбарын эрх зүйн орчныг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь” сэдэвтэй илтгэл тавих юм байна. Монголын эдийн засгийн тулгуур салбарын нэг болсон уул уурхайн салбарын эрх зүйн орчинд яг ямар асуудлууд тулгамдаж байгаа гэж та харж байна вэ?

-Энэ асуултанд хариулахын тулд нэг зүйлийг ярих хэрэгтэй. Уул уурхайн салбарын эрх зүйн орчин нь мөчлөгийн шинж чанараасаа шалтгаалж  дэлхийн байгалийн баялгийн салбарт хэсэг хугацаанд хүндрэл учруулсаар ирснийг дурдах нь зүйтэй. Тухайлбал, байгалийн баялгийн тэргүүлэх залуу зах зээл болох Канадын “Ти Эс Икс Вентур” нь энэ жилийн нэгдүгээр сарын оргил үеэс хойш 25 хувь, 2011 онд тохиолдсон өмнөх түүхийн эдийн мөчлөгийн оргил үеэс хойш 70 хувийн гэрээг байгуулсан байна.

Энэ зураглалаас харахад, капитал төслүүдээр олон улсын түвшинд өрсөлдөхөд өрсөлдөөн маш өндөр байдаг нь харагдаж байна. Сонирхолтой төслүүдийг шаарддаг, хөрөнгө оруулалтаараа мөнгө олох сонирхолтой, хөрөнгө оруулагчдын эрх ашиг, сонирхлыг хамгаалдаг механизм бүхий, тогтвортой, ил тод эрх зүйн орчныг хүлээдэг хөрөнгө оруулагчдыг татах амаргүй.

Монголд хайгуулын төсөл хэрэгжсэн олон жилийн өмнөөс өнөөдрийг хүртэл дэлхийн уул уурхайн салбарт явагдаж буй томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх явцад дэлхий нийтийн эрх зүйн өрсөлдөөнт орчинд  улс төрийн тогтворгүй байдал, төрөл бүрийн өндөр түвшний маргаанууд гэх мэтчилэн олон тооны сорилт, саад бэрхшээл тулгардаг.

Оюу толгойн хоёрдугаар  үе шат буюу салбарын түүхэн дэх хамгийн том төслийн санхүүжилтийг явуулж, ОУВС 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцыг гаргаснаар Монгол улс илүү итгэлтэйгээр хөрөнгө оруулагчдын анхааралд өртөх болсон. Мөн түүнчлэн, Дубайн гэрээг байгуулснаас хойш 150 сая ам.доллар босгосон, ирээдүйд Монголд хэрэгжүүлж болох төслүүдийг атгаж буй хэд хэдэн компаниудыг жишээ татаж болно.

МОНГОЛЫН ӨМНИЙН ГОВЬД ШИНЭ НЭЭЛТ ХИЙХ БОЛОМЖ МАШ ӨНДӨР БАЙНА

-“Дэлхийн төвшний зэсийн нөөц, байршил болон зорилтууд” сэдэвтэй илтгэл тань ч сонирхол татаж байна. Монголын хувьд Оюу толгой, Эрдэнэт, Цагаан суварга зэрэг том ордуудтай. Хайгуул эрчимжвэл зэсийн анхаарал татсан, шинэ ордууд илрэх боломж нөөц манай улсад хэр бол?

-Зэсийн хайгуул бол хэцүү бөгөөд эрсдэлтэй ажил. Дэлхийн уул уурхайн салбарын ололт амжилтууд нь шинэчилсэн түүх, нуугдмал нээлтэд голлон анхаарсны үр дүн юм. Цаашилбал, зэсийн харьцаа, суурь металиуд, алтны уурхайн хайгуулын боломж 1:1000-аас бага, нэг том хэмжээний үзүүлэлттэй, 3-4 дунд хэмжээний уурхайтай байх болов уу. “Эс Пи Глобал Маркет Интеллиженс”-ийн сүүлийн судалгаанаас үзэхэд 2014 оноос хойш дэлхий дээр зэсийн томоохон нээлт хийгдээгүй байна.  Тус судалгаагаар өмнийн говь нь харьцангуй хязгаарлагдмал хайгуулын зардал, үйл ажиллагааны түвшинтэй хэдий ч 1997 оноос хойш таван орд илэрсэн байх жишээний. Мөн гэнэтийн ашгийн татварын өмнөх арван жилд дэлхий даяар олборлосон металлын 9 хувийг дангаараа эзэлсэн статистик гарсан. Энэ бүхэн  Монголын өмнийн говь дэлхийн зэсийн нээлтэнд томоохон хувь нэмэр үзүүлснийг харуулж байна.

“Кинкорра” Бронз Фокс төсөлтэй нэгдэж, IBEX-тэй нэгдсэн Оюу Толгой-Цагаан суварга зэсийн бүсэд давуу байр сууриа бататгаснаар зах зээлд тэргүүлэх техникийн баг, хүчирхэг удирдах зөвлөлийг байгуулж, шинэ нээлт хийх өндөр боломжтой гэдэгт итгэдэг олон тооны томоохон институтийн хөрөнгө оруулагчдыг татсан юм.

-Таны ярианаас анзаарахад өмний говиос зэсийн том нөөц илрэх боломжтой л юм байна даа…?

-Бид энэ бүсэд анх удаа орчин үеийн системчилсэн, дүүргийн хэмжээний хайгуулын хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ бүсийн үзүүлэлтийг Чили улсын хойд хэсгийн ландмасстай харьцуулъя л даа. Чилид анхны олборлолтоос хойш 100 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй 15 уурхай байна. Харин Монголын өмнийн говьд анхны зэсийн уурхай ердөө таван жилийн өмнө ажиллаж эхэлсэн.

Бид тогтоосон бүсүүд дэх бүтцийн багцад илрэх порфироос тус бүс нутагт шинэ нээлт хийх боломж маш өндөр байгааг харж байна. “Занаду” Хармагтайн сүүлийн үр дүнгээр үүнийг баталж байгаа.

МАНАЙ ХАЙГУУЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ДЭЛХИЙН УУЛ УУЛ УУРХАЙН ТОМООХОН НЭЭЛТ РҮҮ  ХӨТӨЛНӨ

-Танай компани Монголд хайгуул явуулж буй цөөхөн компаниудын нэг. Төслийнхөө явц байдлыг сонирхуулна уу?

-“Кинкора”-гийн хувьд  мөчлөг эргэх үед байр сууриа нэмэгдүүлэх зорилгоор, олон улсад Оюу толгой дахин гол анхаарлын төв нь болно гэсэн хүлээлтэд тулгуурлан түүхий эдийн мөчлөгийн бууралтын үеэр Монголд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, тэлсэн. Бид саяхан хийгдсэн корпорациудтай холбоотой шилжүүлгүүдийн үе шатуудыг хэвээр үлдээх үүднээс хайгуулын үйл ажиллагааг явуулах замаар үйл ажиллагаагаа явууллаа. Оюу толгойн тухайд, 2020-иод оны дунд гэхэд дэлхийн гурав дахь хамгийн том зэсийн уурхай болох төлөвтэй байна. Ялангуяа, бидний Бронз Фокс-д гаргасан Цагаан суварга уурхай дахь эрдэсжилттэй интрузив, ижил төстэй эрдсийн ордод орших Зүүн Цагаан суварга төсөл дээр дөрвөн томоохон үзэл баримтлалын зорилтуудын хүрээнд туршилт хийхээр төлөвлөгдсөн. Үүнд  төлөвлөгдсөн хайгуулын төлөвлөгөө нь 2014 оноос хойш дэлхийн уул уурхайн салбарт хийгдсэн анхны томоохон нээлт рүү  хөтөлнө гэж найдаж байна.  Бид мөн эрт үе шатанд хайгуулын хоолойн үнийн өсөлтийн муруйг дээшлүүлэх, цаашдын хайгуулын болон өргөжилтийн боломжуудыг хайж байна.

-Одоогоор хэчнээн ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголд оруулаад байна вэ?

-“Кинкорра” хэд хэдэн удаа  амжилттай хөрөнгө босголтууд хийсэн. Бид Монгол дахь дангаар эзэмшдэг хөрөнгө бүхий хайгуулын үйл ажиллагаагаа дэмжихийн тулд олон улсын хөрөнгийн зах зээлүүдээс 30 сая канад долларыг босгоод байгаа. Өмнө нь  2016 онд IBEX-тэй нэгдэж, 25 сая  долларыг босгож байсан.  Зах зээлийн өнөөгийн байдлын хувьд авч үзвэл, энэ  мөнгө эрсдлийн хөрөнгө. Хайгуул бол хэцүү ажил, гэхдээ алтны баялаг зэс порфирийг нээх нь хайгуулын салбарын эцсийн шагнал.  “Кинкорра”-гийн хайгуулын амжилт  хөрөнгө оруулагчдад дан ганц хувиар илэрхийлэгдэх ашиг өгөхөөс гадна илүү олон хөрөнгө оруулалтын өгөөжийг бий болгоно гэж үзэж байна.  Оюун толгойн нээлт, зураглал гээд ярихад Айвенхо BHP-тэй анх Орлогын гэрээ байгуулж, Рио тинто анх удаа Айвенхог сонирхож буйгаа баталгаажуулахад үнэлгээний хувьд 100 дахин өссөн. Эквадорт хайгуул хийгдэж буй “Сол голд”-ад хийж буй давтан үнэлгээг сүүлийн үеийн жишээ болгон дурдаж болно. “Сол голд”-ийн зэс порфирийн нээлт  2.3 p/sh-ээс 40 p хүртэл маш хурдацтай өссөн.

САЙН ХУУЛЬ ТОГТООМЖООР ХАЙГУУЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ БОЛОМЖ БИЙ

Монголд хайгуулын төслүүд хэрэгжих боломж нөхцөл, орчны талаар санаа бодлоо хуваалцаач?

-Монголын хайгуул хийгдээгүй аймгуудад цаашид томоохон нээлтүүд хийгдэх боломжид цөөн хүн эргэлзэж байгаа.  Зөвхөн өмнийн говь төдийгүй Монголын одоогийн хайгуулын сектор уналтанд ороод байна. Гэхдээ энэ нөхцөл байдлыг улс төрийн хүсэл эрмэлзэл, сайн хууль тогтоомжтойгоор эргүүлж чадвал маш том боломж гэж харж байна.

Томоохон хайгуул хийж байгаа цөөн тооны компани л Монголд үлдсэн. Мөн дэвшилтэт төслүүд дутмаг байна. Олон тооны төслүүд дотоодын хүндрэлтэй тулгарч байгаа нь нуух аргагүй үнэн л дээ. Энэ тал дээр бодлоо хуваалцаач?

-Эрх зүйн орчин тус дэмтэй байсангүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Тухайлбал, одоогийн ААНОАТ-ын тухай хууль болон санал болгож буй өрсөлдөөнт тендер зэрэг нь зөвхөн тухайн үед төлөвлөгдсөн орлогыг олж чадаагүй 2018 оны улсын төсвийн үр дүнд бий болсон процесс юм. 2015 оноос хойш хайгуулын шинэ талбай ашиглалтанд ороогүй. Одоогийн хайгуулын лицензийн түүхэн зардлын 90 хувь нь 3 жилийн дотор алдагдах төлөвтэй байна.

Урдаа барьдаг уул уурхайн төслүүд, томоохон уул уурхайн компаниудтай байлаа гээд дэд бүтцийн хөгжил, татвар, рояалти төлбөр зэргийн оновчтой бүтцийг бий болдоггүй. Том төслүүд байснаараа гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татдаг, боловсролыг дэмждэг, ур чадварын эерэг шилжилтийг Монголд бий болгодог, тогтвортой хөгжил, хөдөө орон нутаг дахь ажил эрхлэлтийг нэмэгдүүлж чадах уул уурхайн салбарыг бүтээдэг гэж шууд ойлгож болохгүй.

Цөөн тооны төсөлд хэт их найдвар тавих нь харилцагч талууд, түүхий эд, төвлөрч буй орон нутгийн хөгжил зэрэгт эрсдэл учруулж байна. Жишээлбэл, Оюу толгойд гарсан төрөл бүрийн саатлууд, нүүрсний үнийн мөчлөг болон Эрдэнэт орчмын бус нутгийн хөгжил зэргийг дурдаж болно. Гэвч, энэ бүхнийг эргүүлж, алдаагаа засах боломж маш их байгаа.  Алдаагаа зассанаар бүх оролцогч талд ашигтай бөгөөд улсын төсвийн орлогыг нэмэгдүүлж, нийтээрээ хуваах ашгийн хэмжээг ихэсгэх ач холбогдолтой.

Хөрөнгө оруулагчдыг татахын тулд Засгийн газар, УИХ-аас хамгийн түрүүнд гаргах учиртай шийдвэр гэвэл та юуг онцлох вэ?

-Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулагчид (нийлүүлэлтийн гинжин хэлхээ, хайгуул ба уул уурхайн төслүүд ) салбар болон Засгийн газрыг хамтран ажиллахыг шаардан, үндэсний ашигт малтмалын нөөцийн хөгжлийг амжилттайгаар явуулахын тулд урт хугацааны үүрэг, амлалтыг өгдөг байх хэрэгтэй.  Шинэ хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө итгэлээ бататгахад туслах хамгийн сайн зөвлөмж бол одоогийн төслүүд болон хөрөнгө оруулагчдад хэрхэн хандаж байна гэдгийг ажиглах явдал юм. Мэдээж  дараа нь хууль, эрх зүйн өөрчлөлтүүдтэй холбоотойгоор ямар шинэ алхмууд тусгагдсаныг харж таарна. Ер нь үйлдэл үгнээс илүү хүчтэй байдаг.  Миний хувийн өнцгөөс, хамгийн эхний авах ёстой арга хэмжээ бол тодорхой нэг төсөл, хууль эрх зүйн эсвэл маргаантай холбоотой эсэхээс үл хамааран одоогийн хөрөнгө оруулагчдын итгэл, үнэмшилд нөсөөлж буй асуудлуудад зохих анхаарлыг хандуулах хэрэгтэй. Үүнээс гадна  ил тод үйл явцтай  байх ёстой.  Байгуулсан, гаргасан дүрэм журам, гэрээгээ бататгах учиртай.

Өмнө хэлсэнчлэн, Оюу толгой төслийн хоёрдугаар шатыг дахин эхлүүлж, далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоосон маргааныг шийдвэрлэсэн нь хөрөнгө оруулагчдын итгэх итгэлд ихээхэн нөлөөлсөн бөгөөд ОУВС-ийн багцийг тогтоож, өнөөгийн эдийн засгийн эргэлтэд томоохон хүчин зүйл болсон.

-Цаг гаргаж манай сайтад ярилцлага өгсөн танд баярлалаа.

Ж.ЭРХЭС

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж