Японы Хүүхдийг ивээх сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа | News.MN

Японы Хүүхдийг ивээх сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Японы Хүүхдийг ивээх сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Японы Хүүхдийг ивээх сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Японы Хүүхдийг Ивээх сангийн Монгол дахь захирал ноён Мицуаки Тоёодаг  хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Японы Хүүхдийг Ивээх сангийн Монгол дахь захирал ноён Мицуаки Тоёода нар гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Санамж бичгийн хүрээнд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, гамшгийн дараах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг дэмжих, гамшгийн өмнө болон гамшгийн үед, гамшгийн дараа хүүхдийн сурч боловсрох аюулгүй орчныг бүрдүүлэхэд нэн тэргүүнд анхаарч ажиллах тал дээр хамтран ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж