Галт зэвсгээс болж жилд 250 мянган хүн амь үрэгддэг

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Галт зэвсгээс болж жилд 250 мянган хүн амь үрэгддэг

Галт зэвсгээс болж жилд 250 мянган хүн амь үрэгддэг

Галт зэвсгээс болж жилд 250 мянган хүн амь үрэгдэж байгааг судлаачид тодорхойлжээ. Энэхүү судалгаанаас АНУ тэргүүлж байгааг тогтоогоод байна.

1990 онд хүйтэн зэр зэвсэгтэй холбоотой 209 мянган үхэл бүртгэгдсэн бол 2016 онд 251 мянга болж өссөн байна. Үүнээс гуравны хоёр нь буюу талаас илүү үзүүлэлт нь санаатай аллагын хэргүүд байсныг тодорхойлжээ.

2016 онд дэлхий даяар 64 хувь нь галт зэвсгээс болж амь үрэгдсэн бол 27 хувь нь амиа хорлолт байжээ. Үлдсэн 9 хувь нь санаандгүй осол болон шалтгааны улмаас гэж бүртгэгдсэн байна.

1990 онд АНУ-д 35 мянга 800 хэрэг бүртгэгдсэн бол 2016 онд 37 мянга 200 болж өсчээ. Харин амиа хорлолт дээрх хугацаанд 19 мянга 700-аас 23 мянга 800 болтлоо өссөн аж. Мөн галт зэвсгээс болж бүртгэгдсэн үхлийн тоо дайн болон элдэв сөргөлдөөнтэй харьцуулахад хохирлоороо тэргүүлж байжээ. Гэхдээ 1994 онд болж байсан Руандагийн хядлагад 800 мянган хүн амь үрэгдэж байсан.

“Энэ бол хүн төрөлхтөнд тохиож буй ноцтой асуудал. Соёл уламжлал, нийгмийн асуудлууд галт зэвсгээс үүдэлтэй үхлийн тоонд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна” хэмээн судалгааны ажлыг удирдсан Вашингтоны их сургуулийн эрүүл мэнд, анагаахын профессор Кристофер Муррей мэдэгджээ.

АНУ-аас гадна Бразил, Колумб, Гватемал, Мексик болон Венесуэл улс орнуудад галт зэвсгээс үүдэлтэй үхлийн тоо үзүүлэлтэд тодорхой байр эзэлж байгааг судлаачид тогтоосон бөгөөд эдийн засгийн хямрал, хар тамхины наймаа зэрэг асуудлууд нөлөөлж байгааг судлаачид тусгасан байна.

ЭХ СУРВАЛЖ: CNBC
Г. МАНДАХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж