Аргентин ОУВС-гаас 50 тэрбум ам.долларын зээл хүсчээ | News.MN

Аргентин ОУВС-гаас 50 тэрбум ам.долларын зээл хүсчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Аргентин ОУВС-гаас 50 тэрбум ам.долларын зээл хүсчээ

Аргентин ОУВС-гаас  50 тэрбум ам.долларын зээл хүсчээ
Argentina's President Mauricio Macri speaks during a press conference at the Presidential residence in Olivos, Buenos Aires on May 16, 2018. Macri said that the government and political leaders should agree to reduce fiscal deficit after considering that the country overcame what he called a "currency turbulence" crisis. / AFP PHOTO / JUAN MABROMATA

Аргентины Засгийн газар Олон улсын валютын сангаас 50 тэрбум ам.долларын зээл олгохыг хүсчээ. Тус улсын Ерөнхийлөгч Маурицио Макригийн мэдэгдсэнээр, тус зээлийг эдийн засгаа сэргээхэд зарцуулна гэжээ.

Аргентинд эдийн засгийн хямрал үүсч, энэ жил инфляцын төвшин огцом өсч, Аргентины мөнгөн тэмдэгт песо ам.долларын эсрэг 40 хувиар ханш нь буурч эдийн засаг нь хүндхэн байдалд байгаа юм.

Лхагва гаригт ОУВС уг асуудалд үе шаттай арга хэмжээ авч, тохиролцоог бэхжүүлэх болно гэж мэдэгдсэн байна.

"Аргентины Засгийн газрын бодлогын хүчин чармайлтыг дэмжиж байна. Шинэчилсэн бодлогын хүрээнд тус улсын засгийн газарт туслахад бэлэн байна’’ хэмээн Олон улсын валютын сангийн захирал Кристен Лагарде мэдэгджээ.

Харин хөрөнгө оруулагчдын зүгээс Аргентины Засгийн газар зээлээ төлж чадахгүй, дампуурлаа зарлана гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: Sputnik, BBC 

Т. Мядаг 

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-30 106.102.128.28

Аргентин, Венесуэл зэрэг улсын араас Монголыг оруулж дампууруулах гэж МАНАН гэгч хоёр луйварчдын бүлэглэлийн н о в шнууд маш их хичээж байна даа. Даанч хов хоосон толгойтой сонгогч нэртэй зомбинууд нь МАНАН гэдэг сонголтоос өөр юм мэдэхгүй т э н эгүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж