Хотдог идэхийг хүссэн зөгийнүүд

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Хотдог идэхийг хүссэн зөгийнүүд

Хотдог идэхийг хүссэн зөгийнүүд

Үдийн цайны үеэр Нью Йоркийн Манхеттен дүүрэгийн гудамжинд гэнэтхэн сүрэг зөгий нисэлдэн ирж олон хүмүүсийг сандаргаад амжжээ.

Сонирхолтой нь Манхеттений гудамжинд  хотдог зардаг жижиг тэрэгний цэнхэр, шар өнгийн хотдогны зурагтай шүхэр дээр сүрэг зөгий үүрлэснээс болж цагдаа нар тус гудамжны долдугаар өргөн чөлөөний 43-р гудамжийг хаахад хүрсэн байна. Энэ нь явган зорчигчид, жуулчид болон замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт ихээхэн хүндрэл учруулж байсан аж.

Улмаар Нью Йорк хотын цагдаагийн газар эдгээр зөгийнүүдийг гэмтэл учруулалгүйгээр  торонд хийн гудамжнаас авч гаран байгальд нь тавьсан гэжээ. Гудамжинд хаа сайгүй зөгийнүүд нисч байсан ч азаар хэн нэгэн зөгийнд хатгуулах гэх мэт эрсдэл учраагүй гэжээ.

Хүмүүсийн зарим нь зөгийнүүд зүгээр л хотдог идэх гэж ирсэн бололтой хэмээн ярьцгааж байв.

Эх сурвалж: Koreatimes 

Т.Мядаг 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж