Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн баазтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн баазтай танилцлаа

Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн баазтай танилцлаа

Ц.Ганболд дасгалжуулагчтай Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр Төв аймагт баригдаж буй шигшээ багийн бэлтгэлийн баазтай танилцлаа.

Энэ оны 04-р сард шаваа тавьсан шигшээ багийн бэлтгэлийн баазын ногоон талбайн ажил үндсэн дууссан байна. Ногоон талбайн ажил есдүгээр сард дуусах учиртай.

Энэ жилдээ талбай барьсан бол дараа дараагийн жилүүдэд цогц бэлтгэлийн бааз болгохоор зорьж байгаа. Монгол улсын нас насны шигшээ багууд бэлтгэлийн бааздаа бэлтгэл сургуулилтаа базаах цаг мөдхөн болсныг дуулгахад таатай байна.

Монгол улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний хүрээнд:

09.03 17:00 Монгол – Умард Марианы арлууд
09.05 17:00 Монгол – Гуам
09.07 17:00 Монгол – Макао

Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтуудыг та бүхэн үнэ төлбөргүй үзээрэй.

Эх сурвалж: МХБХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж