Эх орны өглөөний мэндийг хүргэе Монголчууддаа.
Эрхэм үзэгч та бүхэндээ “Эх орны өглөө” хөтөлбөрийн хамт олноос өглөө бүрийн нарны эхний туяатай хамт шинэхэн хөтөлбөрөө хүргэж байгааг дуулгахад таатай байна…
Капитрон банк, Гэрэл плас медиа групп компанитай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Монголын телевизийн салбарт шинэлэг өнгө төрхийг бий болгож, мэдээ мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэж яваа “Эх орон” телевизийн “Эх орны өглөө” хөтөлбөрийн Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж эхлээд байна.
Энэхүү хөтөлбөр нь өглөө бүр цаг үеийн шинэ содон мэдээ, хүний амьдралд хэрэгтэй зөвлөгөө болон гадаад, дотоодын танин мэдэхүйн, анхаарал татсан мэдээллийг бүх насныханд зориулан хүргэдэг. Түүнчлэн эрүүл мэнд, соёл урлаг, боловсрол, аялал, шинэ технологи, дасгал, хоолны булангуудаар дамжуулан мэдээлэл хүргэхээс гадна энтертайнмент болон бусад салбарт амжилттай яваа хүнийг зочноор урьж, сонирхолтой сэдвээр ярилцлага өрнүүлдэг билээ. “Эх орны өглөө” хөтөлбөр нь доорх мэдээний булангуудыг өөртөө агуулан үзэгчдэд хүрч байна. Тухайлбал,
Аяллын булан: Цэнхэр дэлгэцээр таныг дэлхийн улс орноор аялуулж, тухайн орны онцлог, өв соёл, уламжлал, хөгжил гээд танин мэдэхүйн бүхий л мэдээллийг хүргэх юм. Тус аяллын буланг хөтлөгч Г.Гүнбадрах Капитрон банкны ЮнионПэй аяллын карттай цуг хамтран хүргэх болно.
Өглөөний хүн: Энэхүү сурвалжлага, ярилцлагын булангаар амжилттай яваа бизнесмэн, өөрийн хүч хөдөлмөрөөр олонд танигдсан эрхэм, энгийн Монгол иргэний амьдрал, ажил байдлыг танилцуулдаг ба энэ нь үзэгчдэд урам зориг өгөх, бас нэгэн санаа өгөх зорилготой байдаг. Эх орны өглөө хөтөлбөрийн продюсер О.Цэнгэл, Г.Хосбаяр нар сонирхолтой сэдвээр ярилцлагыг өрнүүлэх болно.
Дасгалын булан: Эрүүл амьдралын хамгийн чухал зүйл бол дасгал хөдөлгөөн билээ. Энэхүү булангаар дамжуулан өглөө бүр хийж болох дасгал хөдөлөгөөнийг заахаас гадна тухайн дасгал нь хүний биеийн аль хэсгийг хэдий хугацаанд хөгжүүлэх талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэх юм.
Эрүүл мэндийн булан: Энэхүү булангаар ихэвчлэн эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн зөвөлгөөг өгөх юм. Ингэснээр үзэгчдийн зөрүү мэдээллийг засч, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар эрүүл мэндийн мэдлэгийг тодорхой хэмжээгээр өгнө.
Хоолны булан: Өдөр бүрийн шууд эфирээр төрөл бүрийн хоол хийж, зөвөлгөө мэдээлэл өгөх зорилготой бөгөөд нийт үзэгчид маань амттай бас хачиртай, шим тэжээлтэй бодисуудыг агуулсан хоолны мэдээллийг авах боломжтой.
Эх орны өглөө хөтөлбөрийн залуус маань боловсролын буланг шинээр нээхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү булангаар дамжуулан гадаад хэлний хичээл болон санхүүгийн боловсрол олгох талаар мэдээлэл, зөвлөгөөг та бүхэндээ удахгүй хүргэх гэж байна. Нэн ялангуяа санхүүгийн үйлчилгээ болон санхүүтэй холбоотой эрсдэлээс сэргийлэх, өрхийн санхүүтэй холбоотой амьдралд зөв дадлыг өгөхөд дэмжлэг болохуйц зөвлөгөө, мэдээллийг тухайн салбарын мэргэжлийн хүний тайлбартайгаар хүргэх юм.
Долоо хоног бүрийн мягмар, пүрэв, бямба, ням гаригийн 07:30-09:30, 10:00-12:00 цагт “Эх орон” телевиз дээр сувгаа тааруулж, шинэ өдрийн эхлэлийг хамтдаа угтаарай. Мөн та хөтөлбөрөө EkhoronHDTV/ фэйсбүүк хуудсаар үзэх боломжтой.
Дашрамд дурдахад Капитрон банк нь “Эх орон” телевизтэй хамтран Монголын бизнесийн салбарт төрөн гарч буй залуу энтрепренёр, манлайлагчдыг нийгэмд таниулах зорилгоор “Урагшаа Монгол” төсөл цуврал нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгосоор байна.