Боксын төрөлд медалийн болзол хангаж, жүдо, кураш бөхийн төрлүүдээр медалийн тоогоо нэмлээ

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Азийн наадам 2018: Индонез

Боксын төрөлд медалийн болзол хангаж, жүдо, кураш бөхийн төрлүүдээр медалийн тоогоо нэмлээ

Боксын төрөлд медалийн болзол хангаж, жүдо, кураш бөхийн төрлүүдээр медалийн тоогоо нэмлээ

Азийн наадмын 11 дэх өдөр манай улсаас бөхийн төрлүүдээс жүдо, кура, мөн ширээний теннис, дугуй, хөнгөн атлетик болон боксын төрлүүдэд өрсөлдсөн. Эдгээр төрлүүдээс кураш бөхийн эмэгтэй 63 кг-н жинд барилдсан Б.Баасанжаргал мөнгөн медаль хүртэж, Азийн наадмаас Монгол Улсын анхны кураш бөхийн медалийг хүртсэн.

Тэгвэл Монголчуудын гол найдвар тавьдаг жүдо бөхийн төрөлд МУГТ Д.Амартүвшин, МУГТ М.Уранцэцэг тэргүүтэй Б.Эрхэмбаяр, Г.Ганцэцэг нарын дөрвөн тамирчин татамид гарч барилдснаас ДАШТ-ний алт, мөнгөн медальт МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн. Одоогоос дөрвөн жилийн өмнө Инчоны Азийн наадмаас алтан медаль хүртэж байсан бол энэ удаа хүрэл медаль зүүлээ. Харин МУГТ Д.Амартүвшин 60 кг-н жинд барилдсан ч Азийн наадмаас бас л медаль хүртэж чадсангүй. Гавъяат тамирчин Д.Амартүвшин эхний өрсөлдөгч Макаогийн бөхийг ялсан боловч дараагийн шатанд Өмнөд Солонгосын бөхөд хожигдож дагах барилдаанд мөн л Тайваны бөхөд ялагдан медалиас мултарлаа. Д.Амартүвшин гавъяат 2010 оны Гуанжоугийн Азийн наадмын 60 кг-н жинд барилдаж байсан ч медаль хүртэж чадаагүй. Тэгвэл 8 жилийн дараа дахин хүч үзсэн боловч бас л медаль хүртэж чадсангүй.

Эрэгтэй 66 кг-н жинд барилдсан 2018 оны Дюссельдорфын гранпригийн хүрэл, 2017 оны Оюутны Универсиадын мөнгөн медальт Б.Эрхэмбаяр эхний өрсөлдөгчөө буулгаж авсан ч дараагийн хоёр өрсөлдөгч нартаа хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн бол эмэгтэй 62 кг-н жинд өрсөлдсөн Г.Ганцэцэг дагах барилдаанд хожигдон үзэгчдийн суудалд шилжжээ.

Боксын 64 кг-н жинд туладсан Б.Чинзориг өрсөлдөгч Энэтхэгийн боксчинг 5-0 харьцаатай буулган авч медалийн болзол хангасан. Маргааш медалийн өнгөө хувиргах тулаанаа Тайландын боксчинтой хийнэ.

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж