АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Google компанийг шүүмжилсэн богино видео бичлэгийг өөрийн твиттер хуудаснаа байршуулжээ.
#StopTheBias pic.twitter.com/xqz599iQZw
— Donald J. Trump (@realDonaldTrump) August 29, 2018
Уг бичлэгт Дональд Трамп Google хайлтын системдээ хэрхэн АНУ-ын 44-дэх ерөнхийлөгч Барак Обамаг сурталчлан дэмжиж байгаа талаар тодруулжээ. Харин 2017 онд Дональд Трамп Засгийн эрхийг барьснаасаа хойш Google хайлтын систем өөрийг нь эхлэл хуудас дээр огт байршуулаагүй талаар бичлэгт баримтжуулсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Google-д хэд хоногийн өмнө өөрийнхөн нэр хүндэд халдаж байгаа талаар анхааруулга өгсөн бөгөөд мөн Facebook болон Twitter-д компаниудад сануулга өгсөн удаатай.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER, TWITTER
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ