Vodafone, TPG хамтран шинэ телеком компани байгуулна | News.MN

Vodafone, TPG хамтран шинэ телеком компани байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Vodafone, TPG хамтран шинэ телеком компани байгуулна

Vodafone, TPG хамтран шинэ телеком компани байгуулна

Австралийн томоохон үүрэн телефоны оператор компани бол "Vodafone" юм. Тэгвэл Австралийн томоохон үүрэн телефоны оператор компаниуд нэгдэн хөдөлгөөнт, суурин, өргөн зурвасын үйлчилгээ үзүүлэгч шинэ цахилгааны холбооны компани байгуулахаар болсон тухайгаа мэдээлжээ. Талууд нийт 15 тэрбум австрали долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон байна.

"Vodafone Hutchison Australia" болон "TPG" телеком компаниуд нэгдэн Telstra, Optus томоохонд тооцогддог компаниудтай өрсөлдөхүйц компани байгуулахаар ажиллаж байгаа аж.

‘’Хоёр компанийн нэгдэл нь санхүүгийн хүчин чадал бүхий томоохон компани болох ирээдүй хүлээж байна" гэж "Vodafone Hutchison Australia" компанийн гүйцэтгэх захирал Инаки Берроета хэлжээ.

Тэгвэл шинэ үүсгэн байгуулагдах компанийн 50.1 хувийн хувьцааг Хонг Конгт суурилсан "CK Hutchison Vodafone Australia" эзэмшихээр болсон байна.

Харин "TPG" телеком компани үлдсэн хувьцааг эзэмшинэ гэжээ. "TPG" нь Австралийн хамгийн том интернетийн үйлчилгээ үзүүлэгч компани юм. Харин "Vodafone Hutchison Australia" компани нь Австралийн томоохон үүрэн телефоны компани  бөгөөд нийт зургаан сая гаруй хэрэглэгчтэй аж.

Эх сурвалж: BBC

Т.Мядаг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж