“Монполимет”-ийн Заамар дахь алтны уурхайн гагнуурчин экскаватортын шанаганд дарагдаж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

“Монполимет”-ийн Заамар дахь алтны уурхайн гагнуурчин экскаватортын шанаганд дарагдаж амиа алджээ

“Монполимет”-ийн Заамар дахь алтны уурхайн гагнуурчин экскаватортын шанаганд дарагдаж амиа алджээ

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Монполимет” ХХК-ийн алтны уурхайд өчигдөр /2018.08.29/  60 настай гагнуурчин экскаваторын шанаганд дарагдаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийг ажлаа хийж байхад нь экскаваторын шанаганы тросс тасарч дээрээс нь унасан гэнэ. Мөн уг хэрэг гарсан даруйд  Төв аймгийн цагдаа, шүүх эмнэлгийнхэн очсон бөгөөд одоогоор  уурхайд хүн оруулахгүй байгаа аж. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.

Э.АРИУН

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж