Оросын Aurus брэндийн машиныг албан ёсоор танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Оросын Aurus брэндийн машиныг албан ёсоор танилцууллаа

Оросын Aurus брэндийн машиныг албан ёсоор танилцууллаа

Лхагва гаригт Москвад эхэлсэн Автомашины үзэсгэлэнгийн үеэр Оросын люкс брэндийн Aurus машиныг олон нийтэд анх удаа танилцууллаа. Энэ брэнд төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хамгаалалтад зориулсан тусгай цуврал юм.

Aurus Senat суудлын машин, Aurus Senat Limousine лимузинийг танилцуулсан байна. Эдгээр машинуудыг “Кортеж” төслийн хүрээнд үйлдвэрлэж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сард тангаргаа өргөхдөө энэ загварын лимузинийг хөлөглөсөн.

Жирийн иргэд энэ загварын машиныг 2019 оноос захиалан худалдаж авах боломжтой хэмээн үйлдвэрлэгчид мэдэгдсэн.

Машиныг үйлдвэрлэгчид Европын зах зээлд машинаа гаргах бодолтой байгаа бөгөөд ирэх 2019 оны Женевийн авто машины үзэсгэлэнд машинаа танилцуулахаар төлөвлөжээ. Харин 2020 оноос Ази, Ойрхи Дорнодын зах зээлд гарах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Машины доод үнэ 10 орчим сая рубль байх юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж