Сигал Орост айкидогийн сургууль байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Сигал Орост айкидогийн сургууль байгуулна

Сигал Орост айкидогийн сургууль байгуулна

Жүжигчин Стивен Сигал хувийн айкидогийн сургуулийг байгуулах хүсэлтийг ОХУ-ын Оюуны өмчийн албанд гаргажээ.

АНУ-д төрсөн Холливуудын жүжигчин Стивен Сигал 2016 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын иргэншил авч Орост амьдарч байгаа юм. Энэ оны дөрөвдүгээр сард түүнийг ОХУ-ын Гадаад харилцааны яам ОХУ-АНУ-ын хүмүүнлэгийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилж байгаагаа зарласан.

Оюуны өмчийн албанд гаргасан хүсэлтэд бичсэнээр Сигал сургуулиа Aikido Ten Shin Dojo хэмээн нэрлэх ажээ.

Сигалын хамтрагч, Оросын Legal Art компанийн төлөөлөгч Дмитрий Орлов энэхүү сургууль нь ОХУ-ын нутаг дэвсгэрт сүлжээ хэлбэрээр байгуулагдах ажээ.

Сигал АНУ-д байхдаа Aikido Ten Shin Dojo нэртэй сургуулийг 1974 оноос ажиллуулж, өөрийн брэнд болгосон юм. Сигал айкидог Японд байхдаа сурчээ.

Сигалын сургууль хэзээ, хаана Орост нээгдэх талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байгааг Орлов хэлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж