Ньюс хөтөч: Хулгайд алдагдсан нүүрсний асуудлаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Хулгайд алдагдсан нүүрсний асуудлаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Хулгайд алдагдсан нүүрсний асуудлаар мэдээлэл хийнэ

ЦАГ АГААР 

Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Дамбадаржаа дахь “Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн”-д 16 сум дундын ойн ангиудад Фругон автомашин болон түймрийн багаж, хэрэгсэл хүлээлгэн өгөх арга хэмжээ болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд зарим дүүргийн гэр хорооллын гудамжны тохижилтын ажилтай танилцана. Холбоо барих утас: 91113191

  • 09:00 цагт Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 35 дугаар гудамжны 1818-1835 тоот хүртэл Жишиг гудамжны тохижилттой танилцана.
  • 10:00 цагт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, “Авто шил” ХХК-ийн гадна тохижилтын ажилтай танилцана.
  •  11:00 цагт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны гэр хорооллын айл өрхийн тохижилттой танилцана.
  •  12:00 цагт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, “Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэн”-ийн тохижилттой танилцана.

10.00

  • НИТХ-ын дарга С.Амарсайхан БЗД-т байрлах “Хотын жишиг гудамж”-тай танилцана.  Мөн 11:30 цагт Налайх дүүргийн 109 дүгээр дунд сургуулийн өргөтгөлийн шав тавих ёслолын ажиллагаанд оролцоно. 13:30 цагаас Налайх дүүргийн 119-р дунд сургуулийн “Урлаг танхим”-д Багш нарын бага хуралд оролцох төлөвлөгөөтэй байна. Холбоо барих утас: 88058053

10.30

  • Төрийн ордны 3 давхрын 9 хөлт тугт танхимын хажуугийн Б танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын асуудлаар холбогдох төрийн байгууллагын төлөөллүүдтэй уулзаж ярилцана. УИХ-ын хаврын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын асуудлаар хэлсэн үгийнхээ хүрээнд хийгдэж буй ажлын тайланг сонсох уулзалт юм. Уг уулзалтад УИХ-ын зарим гишүүд, БСШУСЯ, ХНХЯ, Мэргэжлийн хяналт, ЦЕГ, ХЭҮК гэх мэт байгууллагуудын 20 гаруй төлөөлөл оролцоно.

11.00

  • Хэвлэлийн хүрээлэнд Шатар зэрэг толгох өдөрлөгийн талаар мэдээлэл хийнэ.
  • Үндэсний мэдээллийн төвд Ашиг хүртэгч жинхэнэ эзэд мэдээллээ ил болгохыг хүсэхгүй байгаа талаар ТББ-ууд мэдээлэл хийнэ.
  • Хичээлийн шинэ жилийг угтан оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд "хичээлийн шинэ жил 2018" нэгдсэн арга хэмжээг үе шаттайгаар зохион явуулж байгаа бөгөөд 2018.08.30-ны өдөр Баянзүрх дүүргийн хариуцсан нутаг дэвсгэрт байрладаг их дээд, ерөнхий боловсролын сургуулийн дарга, захирал, нийгмийн ажилтан нартай уулзаж, хамтран ажиллах гэрээ байгуулж, зөвлөмж гардуулан өгөх арга хэмжээг зохион байгуулж ажиллана.
  • Хууль сахиулахын их сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцагчид цэргийн тангараг өргөж, сонсогчийн мөрдөс зүүх ёслолын арга хэмжээ тус их сургуулийн жагсаалын талбайд болно. Энэхүү арга хэмжээнд ХЗДХЯ, ЦЕГ, ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ болон БСШУСЯ-ны удирдлагууд оролцоно.
  • ШУА-ийн байранд Академич Д.Доржготовт ОХУ-аас газарзүйн шинжлэх ухаанд шинэ нээлт хийсэн, онцгой бүтээл туурвисан эрдэмтэн судлаачдад олгодог С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медиалийг олгох арга хэмжээ болно.

12.00

  • Өнөөдөр хулгайд алдагдсан нүүрсний асуудлаар УИХ -ын гишүүн Л.Энхболд хэвлэлийн бага хурал хийнэ

13.00 

  • Засаг даргын тамгын газрын хурлын А танхимд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлын хүрээнд Нийслэлийн засаг дарга үүрэн холбооны байгууллагуудтай уулзалт хийнэ. Холбоо барих утас: 99736124
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж