Сонгинохайрханд үзэмж чимсэн UB VISTA

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Сонгинохайрханд үзэмж чимсэн UB VISTA

Сонгинохайрханд үзэмж чимсэн UB VISTA

Сонгинохайрхан дүүргийн өнгө үзэмжид хувь нэмэр оруулсан нэгэн барилга өнгөрөгч онд ашиглалтад орсон байна. Энэ бол нийт 13 давхар 84 айлын 2700 м.кв худалдаа, үйлчилгээний талбай бүхий стандарт зэрэглэлийн UB Vista цогцолбор орон сууц юм.

Сонгинохайрхан дүүргийн17-р хороог нийслэлийн баруун бүсийн худалдаа, үйлчилгээний төв цэг гэж нэрлэж болох юм. Учир нь тус хороонд “Хархорин”, “Барс-2”зэрэг томоохон худалдааны төвүүд нэг дор үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр худалдааны төвийн ойролцоо, замын хойд талд, төв зам дагуу байрлах UB Vista цогцолбор нь орчин үеийн барилгын шийдэл бүхий экстерьер, шалнаасаа тааз хүрсэн цэлгэр цонх, европ стандартын сантехник, цахилгааны хэрэгслүүд, өрөөний зохион байгуулалт маш сайтайгаараа оршин суугчдынхаа талархлыг хүлээгээд байна.

UB Vista нь дөрвөн талаасаа орох боломжтой бөгөөд төв зам дагуу, сонгинохайрханчууд аль ч талаасаа дамжин өнгөрч болохуйц ашигтай байрлалтай. Түүнчлэн барилгын гадна хананд хэн хүний нүдэнд содон харагдах 8х3 хэмжээтэй өндөр нягтаршил бүхий ЛЕД дэлгэц байрлуулжээ. Энэхүү дэлгэцээр түрээслэгчдийнхээ үйл ажиллагааг үнэ төлбөргүй сурталчилж байх юм байна.

Тус цогцолбор нь хичээлийн шинэ жил, хурим найрын улирлыг угтан худалдан авагчид болон худалдаа эрхлэгчдэдээ олон төрлийн бэлэг барьжбайна. Тухайлбал, таны бизнесийн онцлогоос шалтгаалан 1-3 сарын хугацаанд түрээсийн төлбөрөөс хөнгөлөх мөн бизнесийг тань дэмжих зорилгоор зар сурталчилгаа хийж өгнө гэдгийг зохион байгуулагчид хэллээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж