Монголд айлчилсан Арабын ханхүү

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Монголд айлчилсан Арабын ханхүү

Монголд айлчилсан Арабын ханхүү

Арабын шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Ал Мактоум буюу Фазза нь Монгол Улсад аялж байгаа билээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн Инстаграмм болон Твиттер хуудаснаа жиргэжээ

"ФАЗЗА" ГЭЖ ХЭН БЭ?

Арабын нэгдсэн Эмират улсын ханхүү тэрбээр Шейх Мохаммед бин Рашид ал Мактоумын дөрөв дэх хүү аж. 1982 оны арваннэгдүгээр сарын 14-нд төрсөн тэрбээр өдгөө 35 настай. Фазза нь Дубай хотын Рашид хөвгүүдийн сургуулийг дүүргэсэн. Дараа нь тэрбээр Дубай хотын сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн аж. Хожим нь Их Британийн цэргийн академи болох Сандхурст 2001 онд суралцан төгссөний дараагаар Лондон хотын Эдийн Засгийн их сургуульд суралцаж байжээ. Тэрбээр Сандхурст академи өөрт нь өөрийгөө удирдах чадвар, тэсвэр хатуужил, хариуцлага болон хэрхэн багаар хамтран ажиллах зэрэг чадварыг зааж сургасан талаар онцолжээ.

Фазза 2008 оны хоёрдугаар сарын 1-нд Дубай хотын Ханхүүгээр өргөмжлөгдсөн цагаас улс орныхоо дотоод болон гадаад асуудалд үүрэг гүйцэтгэх болсон.

Арабын ханхүүгийн хобби бол аялах тиймдээ ч дэлхийн олон улс орноор аялж буй зургуудаа Инстаграм хуудаснаа аяллын тэмдэглэл болгон оруулдаг байна. Түүний Инстаграм хуудсыг 6.5 сая хүн дагадаг аж. Тэрбээр одоогийн байдлаар Монгол Улсын үзэсгэлэнт байгаль, уудам тал хээр, амьдрал ахуйтай танилцаж байгаа талаар фото болгон оруулжээ.

Мөн тэрбээр спортод дуртай нэгэн аж. Байнга эрсдэлтэй гэх экстрем спортод өөрийгөө сорих дуртай нэгэн юм.

Арабын ханхүү улс орныхоо эртний уламжлалт соёл болох шонхрын анг дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулдаг байна. Жил бүрийн арванхоёрдугаар сард зохион байгуулагддаг шонхор шувууны тэмцээнд өөрийн шонхор шувууны хамтаар оролцдог ажээ.

Уншигч та бүхний ажигласнаар Ханхүү “Фазза” өөрийн амьдралын эргэн тойронд болж буй үйл явдлыг Инстаграм хуудсаараа дамжуулан хуваалцдаг тул түүний гайхалтай амьдралын агшныг харуулсан зургуудыг дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл дараах холбоосоор зочилно уу.

Түүнчлэн Арабын ханхүү Хамдан бин Мохаммед бин Рашид Ал Мактоум "Фазза" хоббигоо урьтал болголгүй хүлээсэн үүргээ ёс төгөлдөр гүйцэтгэж улсынхаа төлөөлөл болж олон улсын арга хэмжээнүүдэд гар бие оролцдог байна.

 

Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж