Хүч ашиглан аливаа улсыг колоничлох үзэгдэл хэдийн хуучирчээ. Эдийн засгийн үзүүлэлт улс орнуудын өрсөлдөөний гол шалгуур болсон энэ зуунд Хятад улс дэлхийд ноёрхлоо тогтоохын тулд мөнгө зарж байна. Тухайлбал, Хятадын зүүнтээ залгаа орших Пакистан улсаас Баруун Африкийн сая хүрэхтэй үгүйтэй хүн амтай Жибути улс хүртэл, Энэтхэгийн далайн үзэсгэлэнт арлын орон Мальдив улсаас Номхон далайн арлууд дундаа хөгжлөөрөө тэргүүлдэг Фижи улсыг хүртэл “өрийн эзэнт гүрнээ” байгуулж амжжээ. Ажиглагчдын хэлж буйгаар Хятад улс нь тухайн улсын эргүүлэн төлөх чадвараас давсан их хэмжээний мөнгийг зээлэх замаар эрхшээлдээ оруулж байгаа аж. Өрөө төлөх боломжгүй болсон орны хувьд Бээжингийн эрхшээлд орж, нөөц баялгаа удирдуулах эсвэл газар нутагтаа Хятадын цэргийн баазыг байгуулах болдог. Энэхүү арга барилыг дэлхийн улс төр судлаачид “өрийн хавхны дипломат” эсвэл “өрийн колоничлол” хэмээн нэрлэж байна. Жишээлбэл, Бээжинд нэг тэрбум гаруй ам.долларын өртэй Шри-Ланка улс өнгөрсөн онд далайн боомтуудаа Хятадын төрийн өмчийн компаниудад 99 жилийн хугацаатай түрээсийн гэрээгээр өгсөн. Мөн Африк дахь АНУ-ын цэргийн гол бааз байрлах Жибоути улс далайн боомтын терминалыг Бээжингийн хамааралтай фирмд алдахад тулав. АНУ-ын талаас Дурале чингэлгийн терминалыг Бээжинд алдахын эсрэг хүчтэй тэмцэж байна. Учир нь энэ нь Хятадын хилийн чанад дахь цэргийн баазын яг хажууд оршдог аж.
Өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Рекс Тиллерсон хэлэхдээ Хятад улс нь ойлгомжгүй гэрээ хэлцэл, их хэмжээний өрийг ашиглан тухайн орны хараат бус байдлыг сулруулан эрхшээлдээ оруулж байна хэмээн буруутгасан юм. Монгол, Монтенегро, Лаос зэрэг орнуудад дэд бүтцийг хөгжүүлэх төслөөр дамжуулан олон тэрбумын зээлийг олгосон нь тухайн орны Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ны нэлээд хувийг эзэлж байна. Дэд бүтцийн төслүүдийн олонх нь Ази Европыг холбох Хятадын “Нэг зам ба Нэг бүс” санаачилгын хүрээнд хэрэгжиж байна.
Өдгөө Хятадын “өрийн эзэнт гүрэн” Номхон далай тийш хүрээгээ тэлэхээр хичээж байна. Хятад улсаас Вануату улсад цэргийн баазаа байгуулахаар оролдсон нь Австралийг сандаргасан. Учир нь Вануатуд цэргийн баазаа нээснээр Хятадын арми Австралийн зүүн эрэгт тулж ирэх тухай “The Times” сонинд мэдээлсэн байв. Вануату нь Бээжинд 191 сая фунт-стерлингийн өртэй гэж олон улсын судалгааны байгууллага мэдээлжээ. Вануату улсад санхүүжүүлсэн төслүүдийн дунд Номхон далайд хамгийн том усан онгоцны зогсоол барих байв. Шинэ усан онгоцны зогсоол нь нисэх онгоц тээвэрлэгчийг хүртэл хүлээн авах чадалтай байх аж. Түүнчлэн Өмнөд Номхон далайн өөр нэг орон Тонга нь Бээжинд төлөх их хэмжээний өрөө барагдуулахад хүндрэлтэй тулж эхэлснээ мэдэгджээ. Тонга улсын ерөнхий сайд Акилиси Похива лхагва гаригт мэдээлснээр Хятад улсаас өрийн төлбөрт тус улсын хөрөнгийг битүүмжлэхээр бэлтгэж эхэлсэн гэжээ. Тиймээс тэрбээр Номхон далайн бусад орнуудаас Хятадын өрийг барагдуулахад тусламж хүсчээ. Хятадын Экспорт, импортын банкны тус улсад олгосон зээл ДНБ-ийх нь дөрөвний нэгтэй тэнцэж байгаа аж. Сиднейд төвтэй “Lowy Institute” байгууллагын мэдээлснээр Хятадын талаас 2006 оноос хойш Номхон далайн орнуудад “цутгасан” мөнгө нь 1.4 тэрбум ам.долларт хүрчээ. Өдгөө Папуа Шинэ Гвиней улс Хятадад 498 сая фунт-стерлингийн бүтээн байгуулалт болон хөнгөлөлттэй зээлийн өртэй, Фижи улс 496 сая фунт-стерлинг, Самоа 181 сая фунт-стерлингийн тус тус өртэй.
Эх сурвалж: The Sun
Наагий 2018-08-30 66.181.161.54
Хутадууд африк тивийг бараг эзэлсэн бн лээ. Африкийн 10д улсыг дайруулан хѳндлѳн тѳмѳр зам тавиад байгалийн баялагын зѳѳж бн. Яг манайхтай адил боловсруулаагүй. Зарим улсынхан гол хүнсний зах зээлийг эзэлсэн бүр нэг улсад нь з****г машинтай х***а нар ХЯРАС ЗААН мэт амьтад хамгаалдаг ч болсон бх шиг.
Зочин 2018-08-30 66.181.161.54
Хутадууд африк тивийг бараг эзэлсэн бн лээ. Африкийн 10д улсыг дайруулан хѳндлѳн тѳмѳр зам тавиад байгалийн баялагын зѳѳж бн. Яг манайхтай адил боловсруулаагүй. Зарим улсынхан гол хүнсний зах зээлийг эзэлсэн бүр нэг улсад нь з****г машинтай х***а нар ХЯРАС ЗААН мэт амьтад хамгаалдаг ч болсон бх шиг.
Хүрэлсүх 2018-08-30 174.50.62.78
Та нарын өтгөний үнэрийг дарах гэж би сая 300 сая долларын өр тавилаа. Та нар татвар нэмнэ гэхээр орилолдоод л босоод ирдэг биз дээ. Хятадаас өөр бидэнд зээл өгөх улс алга.
ЗОЧИН 2018-08-30 66.181.181.73
ТҮГШҮҮРТЭЙ МЭДЭЭ БАЙНА . МАНАЙ БАЙЖ БАЙГААГ . . .
иргэн 2018-08-30 202.179.25.151
Төр засгийнхан хувиа бодоод байхаар эх орон улс үндэснийхээ аюулгүй байдлыг сайн бодож байхад гэмгүй , цэвэрлэх байгууламжийн өрийг хэрхэн яаж, ямар эх үүсвэрээс буцааж төлөхөө сайн л төлвлөсөн байгаасай Хот үнэргүй болох нь сайхан ч ирээдүйгээ сайн
Зочин 2018-08-30 66.181.160.82
1.4 тэрбум бага л мөнгө бн, The Sun сонин худлаа суртал нэвтрүүлгийн сонин
Зочин 2018-08-30 122.201.24.102
ЦАГАА ОЛСОН САЙН МЭДЭЭ БАЙНА ОВООДОО NEWS. mn САЙТ .
Зочин 2018-08-30 66.181.187.133
Орос орон бол дээрэм, дайн хийж , булаан эзэлж , химийн з****г хэрэглэж бгаа шүү дээ
Зочин 2018-08-30 185.93.3.123
hujaagiin tuhai bichij baihad yun oros we mal min
Зочин 2018-08-30 185.93.3.123
hujaagiin tuhai bichij baihad yun oros we mal min
Зочин 2018-08-30 77.172.23.29
Энэ харин жинхэнэ хужааг дэмжигчүү үгүй юу?!