Ажилдаа яарсандаа таксидах гэсэн биш такси хаачив хэмээн амандаа үглэн гараа өргөж алхаж явсаар хоёр, гурван километр алхах бол энүүхэнд. Ганц нэг “халтуурчид” ирж зогсохоороо “хаашаа явах вэ” “Хаа хүрэх вэ” зэргээр өөрийн явах зүгт нийцүүлэн шалгаана. Арай гэж нэг таксинд суугаад буухад амандаа орсон мөнгө нэхнэ. Уг нь нийслэлд такси үйлчилгээний албан ёсны найман компанийн 500 гаруй такси иргэдэд үйлчилдэг. Гэтэл такси компаниудын тоо ер өсдөггүй, харин ч жилээс жилд буурч байна. Тодруулбал, 2012 онд манай улсад нийт 17 такси компани үйл ажиллагаа явуулж байсан бол энэ тоо 2015 онд 12 болж цөөрсөн бөгөөд өнгөрсөн жилээс бүр найм болчхоод байгаа гэнэ. Албан ёсны таксины тоо нь эрэлт хэрэгцээнийхээ хаана нь ч хүрэхгүй тул үлдэх орон зайг нь хувийн таксичид буюу “халтуурчид” нөхсөөр өдийг хүрч байна.
Нийслэлд өдөрт 550 мянган автомашин замын хөдөлгөөнд тогтмол оролцдог бөгөөд үүний 150 мянга нь “халтуурчид” байдаг гэсэн тоог нийслэлийн Авто замын хөгжлийн газраас гаргажээ. “Халтуур” нэртэй сайн дурын, хүссэн болгон нь хийдэг үйлчилгээнд хяналт байдаггүй гэдгийг хүн бүр л мэднэ. Тухайлбал, Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар такси үйлчилгээтэй холбоотой хамгийн их гардаг гомдол нь иргэд үйлчлүүлэх биш дээрэмдүүлэх, таксины жолооч хэл амаар доромжлон танхайрч, хүч хэрэглэх, илүү мөнгө нэхэх, таксинд гар утас, гар цүнх гэх мэт эд зүйлээ мартсан тохиолдолд эргүүлж өгдөггүй гэсэн асуудлуудтай холбоотой байдаг аж.
Тэгвэл өчигдрөөс /2018.08.29/ эхлэн мэдээллийн зарим сайтуудаар “Есдүгээр сарын 1-ээс эхлэн “халтуурчдыг” цэгцэлж хувиараа халтуур хийхийг хориглохоор боллоо. Зөвхөн албан ёсны таксинуудыг л үйлчилгээнд явуулахыг зөвшөөрнө” гэсэн мэдээлэл тархсан юм. Энэ талаар Замын цагдаагийн албанаас тодруулахад “Тийм шийдвэр гараагүй“ гэсэн хариулт өглөө. Гэхдээ ямар ч хяналтгүй “халтуурчдыг” цэгцлэх цаг болчхоод байна. Уг нь зах зээлд такси үйлчилгээг дагаад бизнесийн олон салбар хөгжих боломжтой гэдгийг энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчид хэлдэг. Тухайлбал, такси үйлчилгээ нь хүүхдийг хичээлд хүргэх, авах, жуулчдад зориулсан тусгай такси, нисэх буудлын тусгай чиглэл, хот доторх бараа бүтээгдэхүүний хүргэлт гэх мэт бизнес төрөлжин хөгжих боломжтой. Мөн энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг технологийн шийдэл бүхий такси дуудлагын аппликэйшн, тусгай дугаарын утас ажиллуулах гэх мэт шийдлүүд байна.
Өөрийн юм өргүй, өрөөлийн юм заргүй гэгчээр бид өөрсдөө "халтуурчидтай" хэрэлдэж муудалцаад яваад байж болно гэж хувь тавилантайгаа эвлэрдэг юм гэхэд гадаадаас ирсэн жуулчид үүнийг ойлгохгүй. Өөрөөр хэлбэл, тухайн улсыг тодорхойлох анхны үйлчилгээ нь такси. Онгоцноос буугаад хаашаа, яаж явахаа мэдэхгүй ганц, нэг жуулчдыг манайхан хөнгөхөн “холгочихдог” нь нууц биш. Үндэсний их баяр наадам болсонтой холбоотой жуулчдын тоо нэмэгдсэн. Энэ үеэр нэгэн жуулчин хувийн таксигаар үйлчлүүлж Улсын их дэлгүүрээс Баянзүрх дүүргийн “Тэнгэр” худалдааны төв хүртэл явахад 27 мянган төгрөг нэхсэн тухай цахим орчинд шуугьсан. Төлбөр их гарсанд эсэргүүцэхэд нь хамт явсан эмэгтэйг нь элдвээр хэлж, ачаа тээшийг нь өгөхгүй гэж айлгаж байж мөнгөө бүтнээр нь авсан байсан.
Ганц жуулчид гэлтгүй жолоочийн нүдэнд дэгжин, мөнгөтэй харагдсан нэгнээс амандаа орсон үнэ хэлж нэхдэг нь халтуурчдын “төрөлх” араншин болоод байна. Ажлын байр, амьжиргааны түвшинг л өөрчлөхгүй бол одоогоор халтуурыг зогсоох арга байхгүй хэмээн үзэх хүмүүс олон бий. Тэгвэл ийм нэг аргыг Ирландчууд хэрэгжүүлсэн байна. Ирландад төрөл бүрийн марк загвар, өнгийн таксинууд явдаг. Хувийн машинтай иргэд таксинд явахад бүртгүүлээд, татвар төлбөрөө төлөөд, сургалтад суугаад, машинаа үзлэгт оруулаад, шалгалтдаа тэнцээд, таксины дугаар бас наалтаа наагаад гардаг аж.
Тк 2018-08-30 202.9.43.149
Албан ёсны таксигаа эхлээд цэгцлэ монголчууд бид хувийн таксийгаар л ажлаа амжуулж байна
Зочин 2018-08-30 122.201.23.75
zov2 aliin bolgon muu helvvldiin odoo vne nemegdeh ni oilgomjtoi. ehnii 1km ni 3500 bolgoh 2 dahi km 800 geh met bolgoh heregtei
Зочин 2018-08-30 103.229.121.164
Hehe, ugaasaa ter taxi nuud n gar urgukhuur zogsodoggui bizdee, tekheer chini ter lruisuud galzuuralgui yaadiin!!!!
Зочин 2018-08-30 119.40.98.10
Зөвшөөрөлтэй такси нь халтуур хийж яваагаасаа их мөнгө авна…ёстой хэцүү…
ИРГЭН 2018-08-30 43.228.129.131
ХЭЦҮҮ ДЭЭ. ЯАРСАН ҮЕД ТАКСИ ОЛДДОГГҮЙ, ЗӨВШӨӨРӨЛТЭЙ НЬ ХҮЛЭЭЛГИЙН МӨНГӨ Ч ГЭХ ШИГ
Үнэнийгхэлэгч 2018-08-30 202.179.25.166
Бороо орж, цас хаялсан үед, өглөө эрт нялх хүүхдээ тэврээд цэцэрлэгт нь хүргэж өгөх эцэг эхэд тэгээд "албан ёсны" такси ирж үйлчлэх үү? Аль тааралдсан нь Тэнгэрийн аврал болдог юмаа.
З 2018-08-30 66.181.161.15
Хуцалгүй зүгээрл автобусандаа суугаад яв
З 2018-08-30 66.181.161.15
Хуцалгүй зүгээрл автобусандаа суугаад яв
Зочин 2018-08-30 122.201.22.177
Таксийн үйлчилгээг шинэчилж өөр түвшинд хүргэх хэрэгтэй. Хотын хөдөлгөөнд хүндрэл учруулж байгаа 150000 халтуурчдыг зогсоовол хөдөлгөөний түгжрэл ч багасна. Үйлчилгээний шаардлага хангасан, татвараа төлдөг хувийн машинуудыг шалгаруулж явуулж болох юм
Зочин 2018-08-30 202.179.25.166
Эхлээд замуудаа засаад, давхар замуудаа хийгээд ямар ч түгжрэлгүй болгочих. Тэр цагт хэн ч халтуур хийж, бензиндээ нэмэрлэе гэхгүй.
Үнэнийг хэлэгч 2018-08-30 202.179.25.166
Дээр нь бензинийхээ үнийг хямдруулдаггүй юм гэхэд, ойр ойрхон үнийг нь нэмээд баймааргүй байна. Бензинийхээ үнийг хангалттай төлдөг болсон цагт хэн ч таксинд явахгүй. Ийм балай түгжрэлд хэн хамаг цагаа барж, таксинд явах юм.
Зочин 2018-08-30 122.201.22.177
Зөв өө. Дэмжиж байна. Үйлчилгээний шаардлага хангахгүй, дурын үнээ хэлдэг, эрүүл ахуйн болоод аюулгүй байдлыг хангахгүй байгаа халтуурчдыг зогсоох хэрэгтэй. Тэгээд ч татвар төлдөггүй. Хотын захиргаа, ялангуяа хотын тээврийн газар үүнийг зохицуулаач.
Зочин 2018-08-30 122.201.22.177
Зөв өө. Дэмжиж байна. Үйлчилгээний шаардлага хангахгүй, дурын үнээ хэлдэг, эрүүл ахуйн болоод аюулгүй байдлыг хангахгүй байгаа халтуурчдыг зогсоох хэрэгтэй. Тэгээд ч татвар төлдөггүй. Хотын захиргаа, ялангуяа хотын тээврийн газар үүнийг зохицуулаач.
Зочин 2018-08-30 122.201.22.177
Зөв өө. Дэмжиж байна. Үйлчилгээний шаардлага хангахгүй, дурын үнээ хэлдэг, эрүүл ахуйн болоод аюулгүй байдлыг хангахгүй байгаа халтуурчдыг зогсоох хэрэгтэй. Тэгээд ч татвар төлдөггүй. Хотын захиргаа, ялангуяа хотын тээврийн газар үүнийг зохицуулаач.
Зочин 2018-08-30 66.181.184.223
Такси компани 1км-д 2000 төг болбол жаахан ашигтай болно.
Gonesod 2018-08-30 202.179.27.168
Аль болохоор зөв шийдэл гаргах хэрэгтэй, ер албан ёсоор бүртгэж, улсад тодорхой хувийн татвар өгдөг болгох хэрэгтэй, тэгээд наалт юм уу тэмдэг өгдөг бас татавар талахгүй бол бхуххгаад авдаг г.м зохицуулалтыг хийх хэрэгтэй
зочин 2018-08-30 150.129.141.244
Дураараа үнээ нэмдэг,үзэмж гэж авах юмгүй машин явдаг нь л харамсалтай.Түүнээс биш үйлчилгээг зөв шуурхай явуулаад төлбөрөө авдаг бол болохгүй ч зүйл биш л дээ.
Зочин 2018-08-30 122.201.21.152
alban taxi nuud mongo nemj ih awdag huwiin taxi bol yg l km mongo awdag
Зочин 2018-08-30 202.131.225.150
Бүх халтуур хийдэг машиныг гаргахгүй нэг өдөр болоод үз л дээ. Амжихгүй дээ. Бүх юмыг буруугаар боддог хүмүүсийг БУРХАН ӨРШӨӨГ.
Зочин 2018-08-30 202.131.225.150
Улаанбаатарт такси үйлчилгээг бүрэн зогсолтгүй авч явах нөхцөл бололцоо байгаа билүү. Нийтийн тээврийн үйлчилгээг 10-20% бууруулж байгаа хүмүүс шүү дээ. Ажлын цаг тарахад такси олддоггүй шүү дээ. Хүмүүс ингэж худлаа туйлшрахаа болих хэрэгтэй ш дээ.
Муухай 2018-08-30 66.181.164.171
Зарим нь ч бүүр дэндүү байдаг шүү. Сайн байна уу гээд ороод суухад юу ч дуугарахгүй, суудлын бүрээсийн хир, үнэр гээд л, мөнгө бол байнга тэгшилж нэмээстэй, 2 хүн юм яриж байхад дундуур нь орж ирж сонин сонин зүйл ярина гээд л …
zochin 2018-08-30 202.70.38.210
Tsegtslekh zev ee . Tsag ni bolson
Зочин 2018-08-30 59.153.112.110
Админаа комент алга болчоод бна
зочин 2018-08-30 59.153.112.110
Албан бус таксичид төлбөртөө шударга байдаг шд
зочин 2018-08-30 59.153.112.110
Албан ёсны таксичидаас албан бус нь төлбөртөө шударга байдаг.
zochin 2018-08-30 202.70.37.230
bas l engiin ard tumnii hool ruu orohn uu6 harin ch haltuurchid adt tumend uilchildeg baih alban esnii taksii ni zogcdoggui abdaggui iluu mongo nehne8 iluu tooluur guilgene geh met zali ih ergledeg shu
z 2018-08-30 202.70.37.230
bas l engiin ard tumnii hool ruu orohn uu6 harin ch haltuurchid adt tumend uilchildeg baih alban esnii taksii ni zogcdoggui abdaggui iluu mongo nehne8 iluu tooluur guilgene geh met zali ih ergledeg shu
Зочин 2018-08-30 202.131.245.226
ТБД Андууд дээр албан бус орон нутгийн такси зогсоол үүсээд найгаа алдаж байгааг зохицуулах төр засгийн байгууллаг байна уу