Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг орон сууцны төсөл River Garden 1, 2 хотхонуудын үргэлжлэл болох нэг дороос бүхий л үйлчилгээгээ авах боломж бүхий тав тух, амар тайван орчныг бүрдүүлсэн шилдэг архитектурын төлөвлөлт шийдэлтэйгээр сүндэрлэж буй RIVER PLAZA орон сууцны цогцолбор хотхоныг танилцуулж байна.
River Plaza цогцолбор нь ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт, River Garden хотхоны баруун талд Time Square хотхоны хойд талд байрлах бөгөөд дороо худалдаа үйлчилгээдээрээорон сууц бүхий 2 цамхгаас бүрдэх бизнес ангиллын 168 айлын орон сууц, үйлчилгээний цогцолбор төсөл юм. Төслийн интерьер дизайныг цамхгийн экстерьер дизайнтай нийцүүлэн Италийн орчин үеийн Contemporary хэв маягаар сонгосон бөгөөд энэхүү интерьер дизайны засал нь бусад төрлийн ямар ч интерьертэй төгс зохицдогоороо онцлог болно.
АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТ
Архитектурын зураг төслийг барилга хоорондын зай аль болох хол байхаар тооцоолж, айл бүр байгалийн нар хангалттай үзэх, нэг нэгнийхээ үзэгдэх орчныг хязгаарлахгүй байхаар тооцоолж 6 талт өнцөг бүхий өвөрмөц экстьерерийн шийдлээр төлөвлөн гүйцэтгэсэн болно.
НОГООН ОРЧИН
Гэр бүлээрээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан цогцолборын урд хэсэгт 3-р давхрын дээвэр дээр ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай бүхий тав тухтай ногоон орчныг бүрдүүлсэн.
ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ
Оршин суугчид болон зорин ирэх үйлчлүүлэгчид бүхий л хэрэгцээт үйлчилгээгээ нэг дороос тав тухтай орчинд авах боломжийг цогцолборын 1-3 давхарт нэгдсэн байдлаар төлөвлөсөн нь амьдралыг тань илүү хялбарчилж, алтан цагийг тань хэмнэх болно.
River Garden хотхоны баруун талд, Time Square хотхоны хойно өндөр зэрэглэлийн орон сууцны төвлөрсөн бүсэд байрлах энэхүү бүсэд ойролцоогоор 13,000 гаруй худалдан авах чадвар өндөр оршин суугчид амьдарч байна. Ойрын 5 жилд энэхүү тоо 30,000 хүртэл нэмэгдсэнээр бизнес эрхлэгч танд зорилтот бүлэгтэй илүү ойртох таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх болно.
БИЗНЕС АНГИЛЛЫН ОРОН СУУЦ
River Plaza цогцолбор нь хотын үнэ цэнэтэй бүс болох Богд Хан уул, Хатан туул голын хөвөөнд сүндэрлэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан баригдаж буй 168 айлын 23 давхар 2 цамхгаас бүрдэх аюулгүй байдлыг бүрэн хангасан бизнес зэрэглэлийн орон сууц,үйлчилгээний төсөл юм. Энэхүү цогцолбор нь амжилттай яваа ажил хэрэгч хүмүүс, тэдний гэр бүлд зориулагдсан бөгөөд завгүй амьдралын хэв маягт тохирсон үйлчилгээг нэг дороос авах боломжийг Танд болон таны гэр бүлд санал болгож байна.
CONTEMPORARY ИНТЕРЬЕР ДИЗАЙН
Орчин үеийн гэр бүлийн амьдралын хэв маяг, сонирхолд нийцсэн орон зайг илүү уужим, цэлгэр харагдуулах цайвар, шаргал, завсрын өнгө болон өнгөлөг тод өнгөний хоёр сонголт бүхий интерьерийн шийдэлтэй бөгөөд энэхүү интерьер дизайн нь уужим цэлгэр орон зайн мэдрэмж, зөв зохион байгуулалт бүхий тав тухтай, дулаан амьсгалыг мэдрүүлнэ.
ХОЛБОО БАРИХ УТАС: 7577-7577, FB/ River Plaza цогцолбор, www.riverplaza.mn
БОРЛУУЛАЛТЫН АЛБАНЫ БАЙРШИЛ: ХУД, 11-р хороо, Маршалын гүүрны баруун талд River Garden хотхон 406-р байр 1-р давхарт
ард түмэн 2018-08-30 66.181.180.137
Номингийнхон өөрсдөө завьтай болоод Венец шиг зугаал даа өөр хүн бол авахгүй дээ усанд бетон ч идэгддэг юм тэрээр хэдэн жилийн дараа барилга нь нурж мэднэ тэгэж үхсэнээс тээгэлж үхсэн минь дээр
монгол хүн 2018-08-30 66.181.180.137
дороосоо усны ундаргатай байшин авч тэгэж дарагдаж үхэхээ ч больё доо
Зочин 2018-08-30 202.170.71.84
өвөл болоод хөлдсөн байгаа одоо л зарах цаг шүү Номингийхоон
зун болохоор доороос нь ус гарна угаасаа
Зочин 2018-08-30 202.72.245.206
ЗА ОДОО ЯМАРЧ АМЬТАН АВАХГҮЙ Ш ДЭЭ ХАРИН 76 БЭЛГЭНД ӨГВӨЛ ЯМАР БАЫНА
zochin 2018-08-30 150.129.143.164
aa мэдэхгүй одоо ч үлгэрт этгэх үе өнгөрчөөд байна. Тэр доороосоо ус ундраад гарчирээд байна гэх чинь билээ. Хужаанарт л зар. Тэгээд үй олноороо шатаг. нурж үхээд.
river gardenii orshin suugch 2018-08-30 202.170.71.84
Za khamag mongoo khezee nurakh ni medegdekhgui boroo orokhoor aij suudag gazar urekhee ch bolieo doo uxseniikhen business angilal neg muu adilkhan l 4 khan um baikh chin bilee khudlaa genet bayajisan toriin xurgan darga nar l orokh baikh
МОНГОЛ 2018-08-30 202.131.236.170
Байрны үнийг хөөрөгдөж, эдийн засгийн чадамж муу байгаа үед гадны хөл гар болсон, улс төрч, шүүгчдийг хахуулдаж, лоббиддог энэ НоминХХК худалдааны монополь компанийг шалгаж, үнэнийг гаргах цаг болжээ.
Зочин 2018-08-30 202.131.236.170
Байрны үнийг хөөрөгдөж, эдийн засгийн чадамж муу байгаа үед гадны хөл гар болсон, улс төрч, шүүгчдийг хахуулдаж, лоббиддог энэ НоминХХК худалдааны монополь компанийг шалгаж, үнэнийг гаргах цаг болжээ.
Зочин 2018-08-30 66.181.164.132
Доороосоо ус ундарсан байрыг чинь мэдээлэлгүй, эсхүл тэнэг нь л авах байхдаа. Усны ундарга дээр хууль бусаар газар авч байшин барьсны чинь гор нь гарч эхэлж байна даа , Номингийнхоон. Наад байр чинь зарагдахгүй ээ