Төлөгч наймаалжийн шинэ таамаг гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Төлөгч наймаалжийн шинэ таамаг гарлаа


Германы Оберхаузен хотын далайн амьтны хүрээлэн дэх гайхалтай төлөгч болох 2 настай Пауль наймаалж дахин шинэ “мэдэгдэл” хийлээ. Түүнийг ДАШТ-ний  хэсгийн тоглолтоос эхлэн Германы шигшээ багийн бүх тоглолтын эцсийн дүнг урьдчилан алдаагүй таасныг дэлхий даяараа гайхан биширч байгаа билээ. Түүний энэ удаагийн төлгөнд бууснаар бол Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Голландын шигшээ Алтан цомын эзэн болох гэнэ. Хэдийгээр энэ наймаалж гайхалтай тааж байгаа ч энэ удаагийн төлгөнд нь эргэлзэх нэг л сэжүүр бий. Тэр нь юу гэхээр Пауль наймаалж өмнө нь дандаа Германы багийн тоглолтын хувь заяаг мэргэлж байснаас өөр багуудыг тааж байгаагүй юм. Тийм болохоор алдах магадлал бас байж болох тухай эх сурвалжууд мэдээлж байгаа билээ. Дашрамд дурьдахад олон удаагийн ялалтаа мэргэлүүлж байсан германчууд Испанид ялагдсаныхаа дараа төлөгч наймаалж руу маш ихээр хилэгнэн дайрч эхэлсэн тул Оберхаузен хотын захиргаа хамгаалалтын нэмэлт арга хэмжээ авч байгаа гэнэ. Мөн Герман даяар наймаалжны махаар хийсэн амтат хоолны захиалгыг интернэтээр нэг өгөх болжээ. Сонирхуулахад, Пауль наймаалж өмнө нь 2008 оны Европын аваргын тоглолтын 80 хувийг нь зөв тааж байсан гэнэ.

М.Наст
                        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж