Ш.Алтантуяагийн үхлийн талаарх нотлох баримтыг шалгана

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

Ш.Алтантуяагийн үхлийн талаарх нотлох баримтыг шалгана

Ш.Алтантуяагийн үхлийн талаарх нотлох баримтыг шалгана

Малайзын дээд шүүх есдүгээр сарын 25-нд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийг дахин шүүж үзэхээр болжээ. Учир нь Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу хэрэгтэй холбоотой нотлох баримтыг өнгөрсөн сард Малайз улсын шүүхэд өгчээ.

“Бид хууль ёсны дагуу материалуудаа бүрдүүлж эндхийн хуулиар шийдвэрлүүлэхээр улсын шүүхэд хүсэлт гаргасан.  Хэрэв дээд шүүх зөвшөөрвөл гэмт хэрэгт холбоотой гэрчүүд хуралд оролцох эсэхээс үл хамаарч, ял оноох боломжтой” хэмээн өмгөөлөгч Сангеет Каур Део сэтгүүлчдэд дээд шүүхийн шүүгч Датук Вазер Алам Мудин Меератай уулзсаны дараагаар ярьжээ.

Өнгөрсөн долдугаар сард С.Шаарийбуу Малайз улсын шүүхэд гэмт этгээдүүдийн болон бусад нотлох баримтын хамтаар материалуудаа илгээсэн бөгөөд Ш.Алтантуяаг зохион байгуулалтайгаар хөнөөсөн гэж үзэж,  100 сая Малайзын ринггит нэхэмжилж байгаа аж.

2009 онд Ш.Алтантуяагийн үхэлд Сирүл Азхар Умар болон Азилах Хадри нарт ял оноож байсан. Харин Азилах Хадри нь өмнө цагдаа байсан гэмт этгээдүүдэд дээд шүүх ял оноож байжээ. Харин 2013 онд давж заалдан шүүхээс хорих ялыг цуцалж улсын шүүх 2015 онд гэмт этгээдүүд ялын дээд хэмжээг оноосон. Гэвч гэмт этгээд Сирүл яллагдаахаасаа өмнө Австрали улс руу зугтсан бөгөөд түүнийг улсын шүүхээс баривчлах тушаал гаргасан байна. Харин Абдул Разак Багиндаг хамт хэрэг үйлдсэн хэмээн тухайн үел шалгаж байсан боловч шүүх хангалттай нотлох баримт байхгүйн улмаас сулласан аж.

ЭХ СУРВАЛЖ: SUN DAILY
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж